Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Дүгнэн сувилал

Нэг. Халуун шавар эмчилгээ

Дөрөөн нуурын шавар нь хүхэрт устөрөгчид лаг шаврын бүлэгт багтдаг, эмчилгээний макро элементүүдээр баялаг шавар юм. Уг шавар нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шавар эмчилгээний МИS 5848:2008 стандартыг хангасан байна. - Яс, булчин, холбогч эдийн үрэвсэл, гэмтэл - Захын мэдрэлийн өвчин - Хүүхдийн тархины саажилт - Хагалгааны дааах наалдац - Арьсны өвчин харшил - Бөөр шээсний зам, аарцгийн хөндийн архаг үрэвсэл

Хоёр. Нуурын эмчилгээ

Дөрөөн нуурын давсны ханасан уусмал нь карбонат-гидрокарбонат найрлагатай, натри агуулсан шүлтлэг орчинтой, шавар эмчилгээний МИS 6357-04, МИS 6341-12 стандарт шаардлагуудыг хангаж байна. Нуурын усанд агуулагдах эрдэс, бичил элемент, ионууд нь арьсны мэдрэхүйн цэгийг цочроож бие махбодид дотоод шүүрлийн үйл ажилагааг дэмжих байдлаар үйлчилдэг. Нуурын дэргэд ханасан уусмал бүхий халуун усан бассейн байгуулж арьсны бүх төрлийн харшил, нойргүйдэл болон мэдрэлийн ядаргаатай хүмүүст үйлчилдэг. -Зүрхний дутагдалгүй цус хомсрох эмгэг -Артерийн дарлат ихдэх өвчний 1-2 угаар шат -Амьсгалын эрхтний архаг үрэвслийн сэдрэлийн бус үе -Архаг ядараа -Арьсны халдварын бус гаралтай эмгэгүүд -Намарс, хайрс үлд, архагшсан экземүүд -Нойргүйдэл -Сэдрэлийн үед байгаа багтраа

Гурав. Халуун элсэн эмчилгээ

Дөрөөн нуурын орчмын элс нь 30-38 хэмийн халуун байдаг ба найрлаганд байх карбонат кали, кальци, магни зэрэг нь арьсны мэдрэлийн ширхэгийн төгсгөлийг цожроож дулааныг дамжуулан хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. -Үе мөч, холбогч эдийн архаг үрэвсэл -Бөөрний дутагдлын шинжгүй, артерийн даралт хэт ихсээгүй хэлбэрийн бөөрний архаг үрэвсэл зэргийг эмчилнэ.

Утас: 99839969, 88441107, 99004426, 98203282, 99889969