Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Тэмдэг тэмдэглэгээ

Төрийн тахилгат Сутай хайрхан уулын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх, аялагч, жуулчдад мэдээлэл хүргэх зорилгоор мэдээллийн самбар, хүндэтгэлийн самбар замын тэмдэг, сүүдрэвчийг орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Тонхил сумын Цагаан мөрөгт хийж байршууллаа.  Уг ажлын гүйцэтгэгчээр Дөл-Өөдөө ХХК шалгаран 2016 оны 06 сарын 24-өөс 07 сарын 18-ны өдрийн хооронд ажиллан хүлээлгэн өглөө.