Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

"ITM-2016"ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Монголын аялал жуулчлалын салбарын томоохонд тооцогдох “ITM-2016” олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хот Мишээл экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд 2016 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин зэрэг албаны хүмүүс оролцлоо. Үзэсгэлэнг БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо /МАЖХ/ хамтран зохион байгуулсан бөгөөд түншээр Дорноговь аймаг оролцлоо. 

Энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ӨМӨЗО-ны 100 гаруй төлөөлөгч, ОХУ-ын Эрхүү, Байгаль нуур, Буриад улсын 40 гаруй төлөөлөгч ирж оролцсоноос гадна Монголын аялал жуулчлалын салбарын томоохон аж ахуй нэгж, компаниуд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компани, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоодууд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллага, иргэд, нөхөрлөлүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж оролцсон бөгөөд Өвөрмонголын Одон Телевизийн сурвалжлах баг ажиллаа.Уг үзэсгэлэнд нийт 289 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилан оролцсоноос Говь-Алтай аймгийг төлөөлж “Мазаалайн нутгаар аялцгаая” уриан дор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Э.Пүрэвжав, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дариймаа, дотоод ажил, шийдвэрийн биелэлт, дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, Д.Нямсүрэн нар өөрийн аймгаа болон аялал жуулчлалын нөөц боломж,  маршрут,  аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах түнштэй холбоо тогтоох зэрэг зорилготой оролцлоо.

Тус үзэсгэлэнгээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ГАА салбар хороо”- ны төлөөлөл /”Баян таян” ХХК, суран эдлэл, “Электрон-Алтай” ХХК, “Буудайн бадар аяга” хоршоо/ өөрсдийн шилдэг брэнд  бүтээгдэхүүнээ сурталчилан худалдаа хийж, “Уран тахилт” ХХК-ы “Эрээн нуур” жуулчны бааз бүтээгдэхүүн үйл ажиллагаа сурталчилан “Тулга-Алтай” ХХК, “Шимт дээж” ХХК нар нутгийн брэнд бүтээгдэхүүний дээжээсээ явуулж сурталчилууллаа.