Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Мөсний баяр

Иргэд, албан байгууллага, аж ахуй нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой "Алтайн жавар- 2016" мөсний баярыг 2016 оны 01 сарын 16 нд Есөнбулаг сумын Олон нуурт зохион байгуулна.