Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

"Их говийн тэмээний баяр- 2015"

Монголын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, баруун бүсийн малчдын туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг тэмээнд суурилсан аялал, өвлийн аялал жуулчлалд татахад зорилготлготой “Их говийн тэмээний баяр-2015” баруун бүсийн тэмээчдийн их наадам 2015 оны 11 сарын 27-29 ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг наадамд аймгийн төвд ажиллан амьдарч байгаа гадаад хүмүүсийг хамруулах тал дээр хамтран ажиллаа. Уг наадмаар хурдан ат, торомны уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулалт, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдахаас гадна тэмээний гаралтай бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ тэмээчин говь нутгийн дуу шүлэг магтаалын тэмцээн боллоо.