Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

“ЭЭЖИЙН ЭЛБЭРЭЛ” БЯСАЛГАЛЫН АЯЛАЛ

Говь Алтай аймгийн байгалийн дурсгалт газар “Ээж хайрхан”- уулыг түшиглэн бясалгалын аялалыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн захиргаа, Дашпэлжээлин хийд, Засагт ханы гал голомт аялал жуулчлалын холбоо хамтран 2015 оны 10 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Аялалд Говь-Алтай, Баянхонгор аймгийн албан байгуулага, аж ахуйн нэгж болон хувь хүмүүс оролцлоо.

Энэхүү аялал нь байгалийн дурсгалт газар “Ээж хайрхан уул”- ыг түшиглэн бясалгалын зан үйлийн ёслол үйлдэх, уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой байснаараа онцлог юм.