Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

“ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР”

“ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай энэхүү өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран Торгоны зам сэдвийн дор Эрдэм шинжилгээний бага хурал, Оюутан залуучуудын дунд явган аялал, үзэсгэлэн, Центавр мөн 21 аймгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэнгүүдэд зориулсан сургалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Сургалтыг нээж БОНХАЖЯамны Сайд Н.Батцэрэг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд АЖГ-ын дарга Д.Маргад, Торгоны зам төслийн удирдагч доктор Л.Гансүх болон эрдэмтэн доктор, профессорууд илтгэл тавьж, “Аглаг бүтээлийн хийд”-ийн бүтээн байгуулалттай танилцууллаа