ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦОГТ СУМЫН БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР ЭЭЖ ХАЙРХАН УУЛАНД ЗОХИОГДОХ “ЭЭЖИЙН ЭЛБЭРЭЛ” БЯСАЛГАЛЫН АЯЛАЛ
Говь-Алтай аймаг Цогт сумын Ээж хайрхан ууланд 2015 оны 10 дугаар сарын 10-11- ний өдрүүдэд “Ээжийн элбэрэл” бясалгалын аялал зохион байгуулагдана.
Ээж хайрхан уулын байгалийн өвөрмөц тогтоц бүхий ховор сонин үзмэр, түүхийн дурсгалт газрыг үзэж, Ээж уулын сан тахилга үйлдэн, оюуны болон биеийн алжаал ядаргаагаа тайлах бясалгал хийж энерги авч эрч хүчийг мэдрэх боломжтой.
Зохион байгуулагч:
Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цогт сумын Засаг Даргын Тамгын Газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн захиргаа, Дашпэлжээлин хийд, Засагт ханы гал голомт аялал жуулчлалын холбоо.