Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

ITM-2015

Монголын аялал жуулчлалын холбооноос жил болгоны 3 сард зохион байгуулагддаг Mongolia ITM-2015” (Mongolia International Tourism Мart-2015)”олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2015 оны 03 сарын 20-23-ны хооронд Улаанбаатар хот Мишээл экспо төвд болж Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутаг судлах музейтэй хамтран ороолцлоо.  “Mongolia ITM-2015”-д Говь-Алтай аймаг-Засагт ханы гал голомт уриатайгаар оролцож байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт  зүйлс, үзмэрүүдийн талаар сурталчилан Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын нөөц, аялал жуулчлалын маршрут болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчилан ажиллаа.