Аялалын маршрут -1: Алтай хот –(73 км) -Хүнхэр амралт -(16 км) –Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө- (46 км) – Эрээн нуур - (90 км)– Долоон тогооны талын агуй- (25 км) Тайшир сум - (3 км)- Харандаа хад - (15 км) Тайшир УЦС - (55 км) Алтай хот нийт 323 км. /Түргийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийн сонирхож, алдарт Монгол элсний дунд орших нууранд орж, наран шарлаг хийх ба элсний аялал хийж талын агуйгаар орж түүх, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг УЦС-ын үйл ажиллагаатай танилцан ая тухтай амралтанд хүрч болно/
Харандаа хад: - Сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд байдаг.
Тайширын УЦС- Тайширын усан цахилгаан станц нь 130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.