Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Уур амьсгал, цаг уур

Тус аймаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Аймгийн ихэнх нутаг нь далайн төвшнөөс дээш 2000 гаруй метр өргөгдсөн уулархаг гадаргатай, говиос таг хүртэл байгалийн хэд хэдэн бүслүүрийг хамардаг.      Жилийн хамгийн хүйтэн сар нь 1 сар байх бөгөөд ууландаа 17-19 , зарим үед 20-23 градус хүйтэн байдаг байна. Хамгийн хүйтэн нь ууландаа 40-45 хэм, хонхор газраа 45-50 хэм хүрч хүйтэрнэ.