Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Газарзүйн байршил

Говь-Алтай аймаг Монгол улсын баруун урд хэсэгт Хойд өргөрөгийн, баруун уртрагийн солбилцолд нийтдээ 142.2 мянган хавтгай дөрвөлжин км нутаг эзлэн оршдог бөгөөд хойд талаараа Завханы Шилүүстэй , Цагаан чулуут, Алдархаан, Дөрвөлжин сумдтай, зүүн талаараа Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан , Хүрээ марал, Баянбулаг сумдтай, баруун талаараа Ховдын Дарви, Цэцэг сумдтай , Алтайн өмнөд хэсгээрээ БНХАУ-ын ШУӨЗО-ы Хами аймагтай тус тус хиллэдэг. Тус аймаг нь газарзүйн байршлын хувьд Алтайн уулархаг мужид багтдаг. Баруун хойноос зүүн урагш чиглэн тогтсон гурван урт нуруу, түүний хоорондох том говь, хоолойнууд оршдог.

Тус аймагт Монголын нэрд гарсан 33 говиос Шарга, Хүйс, Нарансэвстэйн, Хонин ус, Цэнхэр номин, Захуй зармангийн, Зүүн гарын говийн үргэлжлэл,Бигэрийн говиуд нь байна.   Аймгийн төв Алтай хот нь д.т.д 2181 м өндөрт орших бөгөөд Улаанбаатар хотын дэргэдэх Богд хан уулын бараг орой гэсэн үг юм.