Хог хаягдлын мэдээллийн сан

Хоггүй цэвэр Алтай хөтөлбөр батлууллаа

Аймгийн хэмжээнд 2017-2020 онд хэрэгжүүлж ажиллах “Хоггүй цэвэр Алтай” дэд хөтөлбөрийг боловсруулан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бүх сум, холбогдох байгууллагуудад хүргүүлж, жил бүрийн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусган хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өглөө. Мөн тус хөтөлбөр төлөвлөөний талаар орон нутгийн телевизээр 2 удаа мэдээлэл хийн, байгууллагын цахим хуудсаар иргэд олон нийтэд мэдээлж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.