Хог хаягдлын мэдээллийн сан

Цэвэр сайхан орчин сарын аянд тэргүүн байр эзэллээ

ог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбогдуулан "Цэвэр сайхан орчин" аяныг 21 аймаг, 9 дүүргийн дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. НЭГДҮГЭЭР БАЙРТ ГОВЬ-АЛТАЙ, ХОЁРДУГААР БАЙРТ УВС, ГУРАВДУГААР БАЙРТ ТУС БҮР ДАРХАН-УУЛ АЙМАГ БОЛОН СОНГИНОХАЙРХАН дүүрэг шалгарлаа. Шагналт байрт орсон аймаг, дүүрэг нь Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах хүрээнд 89 удаа 19 537 20 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулан, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан байна. Нийт дүнгээр 18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21 148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Шалгарсан аймаг, дүүргийнхэндээ амжилт хүсье. Цэвэр сайхан орчинтой байхад иргэн бүрийн оролцоо чухал учир хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж хэвшицгээе.