Хог хаягдлын мэдээллийн сан

Хогийн сав, бункерын тоог нэмэгдүүллээ

"Цэвэр сайхан орчин" сарын аяны шагналын сангаас 10 ширхэг хогийн бункер, 16 ширхэг хогийн савыг иргэн О.Бат-Эрдэнэ, "Алтайн баялаг залуус" ТББ-аар гүйцэтгүүлэн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршууллаа. Тус хогийн сав, бункерны цаашдын ашиглалтыг Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт хариуцуулан хүлээлгэж өгч, иргэд, орон сууцны айл өрх аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг төвлөрүүлж байна. Тус хогийн бункер нь 6 талст хэлбэртэй, бороо, цасны ус хуримтлагдахаас сэргийлсэн битүү дээвэртэй, доторх хог илжирч муудахгүй агаар салхи чөлөөтэй нэвтрэх торон оруулгатай, хог хаягдлыг дотор нь хийх болон ачихад хялбар байдлаар хийгсэн бөгөөд аймгийн төвийн хогийн бункер 35 болж, хогийн сав 53 болж нэмэгдсэн байна.  Ингээд иргэд та бүхэндээ хогоо хогийн саванд хийж, цэвэр орчинг хамтдаа бүтээхийг уриалж байна.