Хог хаягдлын мэдээллийн сан

ГЯЛГАР УУТНЫ ХОР ХӨНӨӨЛ

        Гялгар уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлпөг. Хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын хэмжээ ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ. Энгийн жишээ татвал ургаж байгаа модонд наалдсан гялгар уут хүнээр бол амьсгалыг нь боогдуулснаас өөрцгүй болж тэрхүү мод ургахаа больж, үхдэг ажээ. Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэн олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болсоор байна. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар л байна.

         Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүсч, хямд хэрэглээ нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй.1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн үеэс түүний хор хөнөөлийг эрдэмтэд судлах болсон юм. Гялгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад л хаядаг байна. Харин тэр хаясан гялгар уут нь хэдэн зуун жил хог болон байгаль орчныг бохирдуулан доройтуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр л байна.

        Нийгэм өөрчлөгдөж цаас ховордон үнэд орсон, хаа сайгүй гялгар уутны хэрэглээ хэмжээ хязгаараа алдсан учраас гялгар уутны хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү юм. Гэхдээ бидэнд татгалзах бүрэн үндэслэлтэй хууль байна, бас дахин боловсруулдаг үйлдвэрлэл байна одоо зөвхөн хэрэглээгээ багасгах иргэн хүний ухамсар л хэрэгтэй байна.

        Иймд та бүхнээс гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, даавуун уут тор хэрэглэж хэвшицгээе гэж уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.