Хог хаягдлын мэдээллийн сан

“ECO SELFIE ” FACEBOOK CHALLENGE САРЫН АЯНЫ УДИРДАМЖ

ECO SELFIE FACEBOOK CHALLENGE 

САРЫН АЯНЫ УДИРДАМЖ

Нэг. Үндэслэл:

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоотойгоор иргэдэд байгаль хамгаалал, экологийн мэдлэг олгох, иргэн бүрийг байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд татан оролцуулах зорилгоор  “БАЙГАЛЬ ЭХЭЭ ХАМГААЛАЯ” уриан дор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийнхээ найзууддаа үлгэр дуурайлал болж тэднийг урилан оролцож ECO SELFIE” facebook challenge уралдааныг эхэлүүлж байна.

Хоёр . Зорилго:

Экологи, байгаль хамгаалах үйлст бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг бодит аргаар дүрслэн үзүүлэх, хүүхдүүд бусдыгаа уриалан дуудах зөв үйлдлийг төлөвшүүлэхэд  уралдааны  гол зорилго оршино.

Гурав . Уралдааны сэдэв:

ü  Ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах,

ü  Мод тарихыг иргэдэд уриалах,

ü  Хоггүй цэвэр орчинг бий болгох

ü  Бусад

Дөрөв. Үйл ажиллагаа:

Ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах, мод тарихыг иргэдэд уриалах, хоггүй цэвэр орчинг бий болгохын тулд үйл ажиллагааг хэрэгжүүлж зургаар баримтжуулан “social media” /facebook/ -д https://www.facebook.com/groups/1736815746561445/- Eco selfie challenge GOVI-ALTAI BOAJG  линкээр оруулж лайк болон шайр хийж танилцуулж дараагийн 3 сурагчийг  зургаараа дамжуулан дуэлд дуудна. Дуэлд дуудагдсан 3 сурагч тус бүр өөрийн санал санаачлагаар байгаль орчноо хайрлан хамгаалах талаар хийсэн  зураг, үйлдлээ “social media” /facebook/ -д тавина.

Тав. Хамрах хүрээ:

1.    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид

2.    Эко клубын сурагчид

 

 

 

 

Зургаа. Хугацаа:

Нийт оролцогч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2016 оны 04-р сарын 25-наас 5-р сарын 24 - ны хооронд зохион байгуулна.  5-р сарын 25-ны өдөр ялагчийг шалгаруулж шагналыг гардуулна.  

 

Долоо. Шалгаруулах журам:

Үндсэн 5 үзүүлэлтээр үнэлэн, дүгнэнэ.

ü  Сэдвийн хүрээнд өгөгдсөн агуулга, чиглэлийг тусгасан байдал

ü  Байгаль хамгаалах чиглэлээр бодитой ажил хийсэн байх

ü  Үр дүнтэй байдал,

ü  Сонирхол татахуйц байдал

ü  Шинэлэг санаа, санаачлага гаргасан байдал

Найм. Ач холбогдол:

Байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэх хүүхдүүдийн тоо, мэдлэг нэмэгдэнэ.

Ес. Шагнал:

             1 дүгээр байр -   50,0  Өргөмжлөл,  дурсгалын зүйл

             2 дүгээр байр  -   30,0 Өргөмжлөл,  дурсгалын зүйл 

             3. дүгээр байр -   20,0 Өргөмжлөл,  дурсгалын зүйл /2 сурагч/

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ДЭЛХИЙН ЗӨН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР