Хог хаягдлын мэдээллийн сан

Байгальд ээлтэй хүүхэд

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл:

Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчин доройтож, экосистемд өөрчлөлт орж байгаа өнөө үед ногоон хөгжил, орчны эрүүл ахуйг сайжруулах , модыг тарьснаар бид ирээдүйдээ ямар хөрөнгө оруулалт хийж болох талаар цаг үеэ олсон чухал асуудлуудын нэг нь болж байна. Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механик хөдөлгөөн нэмэгдэж, гэр хороолол тэлж, төв суурин газруудын нягтрал ихэсч, хүн амын хэрэглээ болон үйлдвэрлэл үйлчилгээний улмаас модны хэт их хэрэглээ нэмэгдэж ,  хог хаягдал, орчны бохирдол нэмэгдсээр байна. Иймээс ЕБС-ын сурагчид , эко клубын хүүхдүүд ухамсар нөлөөлөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ: Аймгийн төвийн ЕБС-ын сурагчид , эко клубын хүүхдүүд 

Хариуцах эзэн: Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага эко клубын сурагчид эко клубуудтай хамтран ажиллана.

Хугацаа:  2016 оны 4-р сарын 25-наас 2016 оны 5-р сарын 25 хооронд

 

Хоёр. Үйл ажиллагааны төлөвлөгөө

2.1 Зохиогдох арга хэмжээ

д/д

Үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах эзэн

2

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд  “ЭКО  сэлфий” facebook challenge уралдааныг /ус хэмнэлттэй ашиглах энгийн аргыг олон нийтэд сурталчилах, мод тарихыг иргэдэд уриалах, хоггүй цэвэр орчинг би болгохын тулд миний оролцоо/ зэрэг агуулгаар зарлах

4-р сарын 25-наас 5-р сарын 25

БОАЖГ, Дэлхийн зөн Эко клуб

3

Аймгийн төвийн орчныг бохирдуулж байгаа эзэнгүй хог хаягдлыг залуучуудын оролцоотойгоор цэвэрлэх

4-р сарын 30

БОАЖГ, Дэлхийн зөн

4

Мод тарих арга аргачлал, зөвөлгөө өгөх, арчилгааны талаар сурагчдад мэдээлэл өгөх

5-р сарын 10

БОАЖГ, Сум дундын ойн анги

5

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  бүх нийтийн хаврын мод тарих өдрийг НЭГ ХҮҮХЭД НЭГ МОД арга хэмжээг зохион байгуулж сурагчдаар мод тариулж өөрсдөд нь хариуцуулах

5-р сарын 14

БОАЖГ, Сум дундын ойн анги

Дэлхийн зөн

6

Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн 20-50 км тойрогт, сум суурин газруудад гол, мөрөн, нуур,

 

 

 

цөөрөм, булаг, шанд уст цэгүүдийг ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаас цэвэрлэх, голын гольдролыг нь сэргээх үйл ажиллагааг  ажилгүй иргэд, эко клуб, залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах

5-р сарын 07

БОАЖГ, Дэлхийн зөн

7

АШИУС-ын лецей, мэргэжил сургалт үйлдврийн сурагчидад холбогдох мэдээллийг өгөх

5-р сарын 15

БОАЖГ, Дэлхийн зөн

 

2.2 Зохион байгуулалтай ажиллах:

Байгууллагуудын хариуцах ажил үүргийн хуваарь: дээрхи үйл ажиллагааг зохион байгуулахад тусгай хөтөлбөр, удирдамжийн дагуу төлөвлөгөөг зохион байгуулна. Зохион байгуулалттай холбогдох гарах зардал, техник хэрэслийг байгууллагууд өөрсдөө хариуцна.

2.3 Гарах үр дүн:

            Аймгийн төвд тарьж байгаа модны тоо нэмэгдэх, хүүхдийн оролцоо нийгэмд маш чухар болохыг харуулах, эзэнгүй хог хаягдлын хэмжээ буурч хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байна.

 

 

ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН

БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН                        Т. ХАНДАРМАА

                                                                                                      Б. СОДМАА

                                                                                               Б. ПҮРЭВДОРЖ

ХЯНАСАН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

    ГАЗРЫН ДАРГА:                                  Э. ПҮРЭВЖАВ