Хог хаягдлын мэдээллийн сан

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах, Ерөнхий шаардлага

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 13.100
Стандартчилал,  үндэсний  зөвлөлийн  2014...оны  06-р  сарын  25-ны  өдрийн  24 
дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.
1  Хамрах хүрээ
1.1  Энэхүү  стандартаар  химийн  хорт  болон  аюултай  бодис,  бүтээгдэхүүнийг 
хадгалах агуулахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно.
1.2  Газрын  тос,  газрын  тосны  бүтээгдэхүүний  болон  судалгаа  шинжилгээний 
хүрээлэн,  хяналт  шинжилгээний  лаборатори,  их,  дээд,  дунд  сургууль,  эмнэлгийн 
агуулахаас  бусад  химийн  хорт  болон  аюултай  бодис,  бүтээгдэхүүн  хадгалах 
агуулахад тавих шаардлага энэхүү стандартаар зохицуулагдана. 
2  Норматив эшлэл
Энэхүү  стандартад  дараах  эш  татсан  стандарт,  баримт  бичгүүдийг  хэрэглэсэн 
бөгөөд  эш  татсан  стандартуудад  өөрчлөлт  орсон  тохиолдолд  хамгийн  сүүлчийн 
албан ёсны эх материалыг ашиглана.  Үүнд: 
MNS   5029  :  2011,  Хөдөлмөрийн  аюулгүй  ажиллагаа,  эрүүл  ахуй.  Химийн  хорт 
болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг;
MNS  5566:2005, Аж ахуйн нэгж байгууллагад зайлшгүй байх гал унтраах анхан 
шатны багаж хэрэгслийн шаардлага;
MNS 5390: 2004, Хөдөлмөрийн аюулгүй ажиллага, эрүүл ахуй. Цахилгааны галын 
аюулгүй байдал. Ерөнхий шаардлага
MNS  GOST  R  12.2.143  :  2013,  Гал  түймрийн  үед  нүүлгэн  шилжүүлэх  гэрэлтэгч 
тэмдэг, тэмдэглэгээ, ангилал. Техникийн шаардлага. Хяналтын аргууд;
Барилга байгууламжийн галын аюулгүй байдал. БНбД 21-01 -02;
Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл. 
БНбД 21-04 -05;
Агуулахын барилга. БНбД 31-19-10, 2010;
Барилгын дотуур усан хангамж, ариутгах татуурга. БНбД 40-05-98;
Цахилгаан байгууламжийн дүрэм. БД 43-101-03;
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй.
Химийн  хорт  болон  аюултай  бодис, 
бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага
MNS  6458  : 2014
Occupational safety and health. 
General  requirements  for  storage  of  toxic  and 
hazardous chemicals and products 
MNS  6458 : 2014
Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм. БНбД 21-02 -02;
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн 
эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм.  Байгаль  орчин, аялал  жуулчлалын  сайд, 
Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, 2009;
Химийн  хорт  болон  аюултай  бодисын  ангилал,  Байгаль  орчин,  аялал 
жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, 2008;
Аюултай  бодис,  бараа  бүтээгдэхүүнийг  аюулгүй  хадгалах  зааварчилгаа, 
Тайланд, 2002;
Химийн хорт бодисыг хадгалах зааварчилгаа, Малайз, 2005;
“Хорт  бодисуудын  хадгалалт,  ашиглалт.  AS/NZS  4452:1997”  Австрали,  Шинэ 
Зеландын Стандарт;
“Ажлын  байрны  аюулгүй  ажиллагаа,  эрүүл  мэндийн  стандартууд.  Шатамхай 
шингэн. 1910.106” Холбооны хууль 29, АНУ.
3  Нэр томьёо, тодорхойлолт
Энэхүү стандартад дараах нэр томъёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.
3.1
аврах зам, гарц
гамшиг,  аюулт  үзэгдэл,  техник  технологийн  холбогдолтой  ослын  үед  ашиглах 
хаалга;
3.2
таславч хана
нийлүүлж барьсан агуулахыг хооронд нь тусгаарлах ерөнхий хана;
3.3
анхааруулах тэмдэг 
хор  аюулын  талаарх  мэдээллийг  хамгийн  товч  байдлаар  дамжуулах  график 
дүрслэл;
3.4
аюулын тэмдэглэгээ
тухайн  аюултай  бүтээгдэхүүний  хор  аюулын  шинж  чанар,  аюулын  түвшинг
илэрхийлсэн бичвэр;
3.5
галаас хамгаалах хаалт
гал  тархах,  гал  түймрийн  улмаас  үүссэн  аюулыг  тодорхой  хугацааны  турш 
тэсвэрлэх зориулалтаар галд тэсвэртэй материалаар барьсан тусгаарлагч;
3.6 
тусгаарлагч дотоод хана 
агуулахын  дотор  бодис,  бүтээгдэхүүнийг  тусгаарлан  хадгалах   зориулалтаар 
тасалгаа үүсгэж барьсан хана
MNS  6458  : 2014
3
3.7 
дохио үг
болзошгүй  аюулын  тухай  урьдчилан  анхааруулах,  хор,  аюулын  ноцтой  байдлын
харьцангуй түвшинг заах зорилгоор хэрэглэдэг тогтсон үг хэллэг;
3.8
задгай агуулах 
хор  аюулын  лавлах  мэдээллийн  хадгалалтын  нөхцөлд  үндэслэн  цаг  агаарын 
нөлөөлөлд  өртдөггүй  бодис,  материал  болон  баллонтай  хий,  шингэрүүлсэн  хий 
хадгалах зориулалтын талбай;
3.9
химийн бодис 
байгалийн төлөв байдалд байгаа болон ямар нэг аргаар боловсруулж гарган авсан 
химийн элемент, тэдгээрийн нэгдэл;
3.10
химийн бүтээгдэхүүн  (хольц)
хоорондоо  урвалд  ордоггүй  хоёр  болон  түүнээс  дээш  бодисоос  бүрдсэн  хатуу 
бодис эсвэл уусмал;
3.11
химийн хорт бодис
хүний  эрүүл  мэнд,  байгаль  орчин,  мал,  амьтанд  хортой  нөлөө  үзүүлэх,  улмаар
үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдэл;
3.12
химийн аюултай бодис
тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой  шинж  чанартай  химийн
бодис, тэдгээрийн нэгдэл;
3.13
хор аюулын лавлах мэдээлэл (МSDS) 
химийн  бодис,  бүтээгдэхүүний  үйлдвэрлэгчээс  боловсруулж  гаргасан  тухайн 
бодис, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл;
3.14
шингээгч материал
шингэн бодисыг өөртөө шингээх зориулалттай материал.
4   Агуулахын байршилд тавих шаардлага
4.1 Агуулахыг дараах газаруудад байрлуулж болохгүй. Үүнд:
4.1.1  Хүн ам  суурьшсан орон сууцны хороолол, гэр хорооллын нутаг дэвсгэрт;
4.1.2  Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын 
бүсэд;
4.1.3  Үерийн усны аманд;
4.1.4   Хүн  амын  унд  ахуйн  усан  хангамжийн  эх  үүсвэрийн  тэжээгдлийн  мужийн 
дотор; 
MNS  6458 : 2014
4.2.  Зэргэлдээх  барилга,  байгууламжаас  дор  дурдсанаас  бага зайд  байрлаж 
болохгүй:
4.2.1 Тэсрэмтгий бодис хадгалах агуулахын хувьд 250 м-ээс бага зайд;
4.2.2 Шатамхай бодис хадгалах агуулахын хувьд 30 м-ээс бага зайд;
4.2.3 Тэсрэмтгий болон шатамхай бодисоос бусад бодис хадгалах агуулахын
хувьд 6 м-ээс бага зайд. 
5  Агуулахын барилгад тавих шаардлага
5.1 Агуулахын барилга нь 1 давхар байх бөгөөд зоорийн давхаргүй байна.
5.2 Агуулахын барилга нь газардуулга болон аянга зайлуулагчтай байна.
5.4 Шал
5.4.1  Шал  нь  хотгор,  гүдгэр,  нүх,  хэвгий  хазайлтгүй  тэгш  байх  ба  хөдөлгөөнгүй, 
халтирхааргүй  гадаргуутай,  химийн  бодист  тэсвэртэй  материалаар  хийгдсэн 
байна. 
5.4.2  Агуулахын  шал  болон  шал  хананы  холбоос  нь  асгарч  алдагдсан  бодис 
гадагш алдагдахаар нүх сүв, зай завсаргүй байна.
5.5  Шингэн  бодис  хадгалах  агуулахын  шал  нь  дараах  нөхцлийн  аль  нэгийг 
хангасан байна. Үүнд:
5.5.1  Нийт  хадгалах  шингэн  бодисын  эзэлхүүнээс  20%-иар  их  шингэнийг 
багтаах эзлэхүүн бүхий цуглуулах суурьтай байна. 
5.5.2 Их хэмжээний шингэн бүхий савнууд хадгалж байгаа тохиолдолд хамгийн 
том  хэмжээтэй  савны  эзлэхүүнээс  20%-иар  их  шингэнийг  багтаах  эзлэхүүн 
бүхий цуглуулах суурьтай байна.
5.5.3.  Шингэн  бодис  хадгалах  агуулахын  шал  нь  шингэн  урсаж  гарахаас 
сэргийлсэн газраас доош түвшинд байрлалтай (3-р зураг), 
5.5.4  Хаалганы  босго  нь  шингэн  урсаж  гарахаас  сэргийлсэн  налуу 
өндөрлөгөөтэй (4-р зураг) байна. 
газар
3-р зураг - Газраас доош түвшинд байрласан шалтай агуулах
газар
Агуулах 
MNS  6458  : 2014
5
4-р зураг - Хаалганы босго нь налуу өндөрлөгөөтэй агуулах
5.5.4.  Онцгой тэсрэмтгий бодис 1000 кг-аас дээш хэмжээгээр хадгалах агуулахын 
суурь нь газрын гадаргаас доод тал нь 0,6 метр өндөр байна. 
5.5  Хана
5.6.1  Агуулахын  ханын  материал  нь  “Барилга  байгууламжийн  галын  аюулгүй 
байдал. БНбД 21-01 -02” -т заасан шаардлагыг хангасан байна. 
5.6.2  Тэсрэмтгий  болон  шатамхай  бодисын  агуулахын  гадна  даацын  ханын
материал нь  “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал. БНбД 21-01  -02”-ын 
4-р хүснэгтэд  заасан  E30,  бусад төрлийн бодисын агуулахын  гадна даацын хана 
нь E15-ын шаардлагыг хангасан байна.
5.6.3  Нэг ханаар нь нийлүүлэн зэрэгцүүлж барьсан агуулахыг хооронд нь таславч 
ханаар  тусгаарлах  ба  таславч  хананы  өндөр  нь  галын  аюул  нэгээс  нөгөөд 
тархахаас сэргийлэх зорилгоор дээврээс 60 см-ээс дээш өндөр байна.
5.6.4  Таславч  хананы  галд  тэсвэршилтийн  хязгаар  нь   “Барилга  байгууламжийн 
галын  аюулгүй  байдал.  БНбД  21-01  -02”-ын  1-р  хүснэгтэд  заасан  REI150,  бусад 
төрлийн бодисын агуулахын таславч хана нь REI45 шаардлагыг хангасан байна. 
5.6.5  Агуулахын  тусгаарлагч  дотоод  хананы  материал  нь  “Барилга 
байгууламжийн  галын  аюулгүй  байдал.  БНбД  21-01  -02”-ын  4-р  хүснэгтэд  заасан 
REI120,    бусад  төрлийн  бодисын  агуулахын  хувьд  REI90  заасан  шаардлагыг 
хангасан байна.
5.6.6  Агуулахын  хана,  тааз  нь  химийн  бодисоос  үүссэн  тоос,  уур  манан 
тогтохооргүй гөлгөр гадаргуутай байна.
5.6.7  Нэг  тасалгаанд  хадгалах  бодисын  хэмжээ  50  тн-оос,  шатамхай  болон 
исэлдүүлэгч хий бүхий бортого 150 ширхэгээс ихгүй байна.
Таславч хана
Гадна
хана
Агуулах
Налуу 
өндөрлөгөө 
MNS  6458 : 2014
5-р зураг -  Агуулахын хана
5.6.8    Шатамхай  бодисын  агуулах  нь  зэргэлдээх  барилга  байгууламжид  галын 
аюул  тархахаас  сэргийлсэн  галаас  хамгаалах  хаалттай  байх  ба  “Барилга 
байгууламжийн  галын  аюулгүй  байдал.  БНбД  21-01  -02”-т  заасны  дагуу  хийж 
гүйцэтгэнэ.  Галаас  хамгаалах  хаалтын  галд  тэсвэршилтийн  хязгаар  нь  REI150  –
аас багагүй байна.
5.6.9  Галаас  хамгаалах  хаалт  нь  агуулахын  хаалга,  аврах  гарц  замтай  харалдаа 
хаалга, гарцтай байна.
5.6.10  Галаас  хамгаалах  хаалтын  өндөр  нь  дээврийн  өндрөөс  1  м-ээс  багагүй 
өндөр, хананы уртаас 1 м-ээс багагүй урт байна.
5.6.11 Агуулахаас галаас хамгаалах хаалт хүртэлх зай нь 2 м-ээс ихгүй байна. 
6-р зураг. Агуулахын галаас хамгаалах хаалт
5.6  Дээвэр 
5.7.1  Агуулахын  дээвэр   нь  тэсрэлт   явагдсан   тохиолдолд   хялбар   шидэгдэх, 
галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
5.7.2  Агуулахын  дээвэр  нь  хур  борооны  ус  тогтохооргүй  налуу  байх  ба  ус 
зайлуулах хоолойтой байна.
5.7.3  Дээвэр нь төмрөөр хийгдсэн бол зэвэрч, цоорохоос хамгаалагдсан байна.
5.7.4  Агуулахын  дотоод  тааз  нь  химийн  бодисоос  үүссэн  тоос,  уур  манан 
тогтохооргүй гөлгөр гадаргуутай байна.
Зэргэлдээх
Галаас 
хамгаалах 
хаалт 
MNS  6458  : 2014
7
5.8 Хаалга
5.8.1  Агуулахын  хаалгыг  “Барилга  байгууламжийн  галын  аюулгүй  байдал.  БНбД 
21-01 -02”-т заасны дагуу хийнэ. 
5.8.2.  Тэсрэмтгий  болон  шатамхай  бодисын  агуулахын  хаалганы  галд 
тэсвэршилтийн  хязгаар  EI60,  бусад  төрлийн  бодисын  хувьд  EI30-аас  багагүй 
байна.
5.8.3  Агуулахын  дотоод  тусгаарлагч  хана,  таславч  хана  болон  галаас  хамгаалах 
хаалт  нь  ослын  үед  нэвтрэх  зорилго  бүхий  галын  хаалгатай  байх  ба  уг  хаалгыг 
“Барилга байгууламжийн галын аюулгүй байдал. БНбД 21-01  -02”-т заасны дагуу 
хийнэ. 
5.8.4  Хаалга  нь  ямар  ч  тохиолдолд  дотроос  нь  онгойлгох  боломжтой  байх  ба 
цоожтой, зөвхөн зөвшөөрөлтэй хүн нэвтрэх нөхцлийг бүрдүүлсэн байна. 
5.9  Хашаа
5.9.1. Агуулах нь 1,8 м-ээс багагүй өндөртэй хамгаалалтын хашаатай байна.
5.9.2. Хашаа нь цоожтой, шөнийн цагаар гэрэлтүүлэх гэрэлтүүлэгтэй байна. 
5.9.3. “А” зэрэглэлийн химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулах 
хяналтын камертай байна.
5.10  Аврах зам, гарц
5.10.1  Агуулахын барилга нь аюулт үзэгдэл, ослын үед ашиглах аврах зам, гарцтай 
байна. 
5.10.2  Аврах  гарцын  хаалга нь  гадна талдаа цоожгүй, дотор талаасаа түгжигддэг, 
ямарч тохиолдолд дотроосоо онгойлгох боломжтой байна. 
5.10.3   Аврах  гарц  нь  барилгаас  шууд  аюулгүй  орчинд  гарах  байдлаар  хийгдсэн, 
хаалга нь гадагшаа чиглэлд онгойдог байна.
5.10.4   Аврах зам,  гарцын тоо нь агуулахын хэмжээнээс хамаарах бөгөөд  35 метр
тутамд ослын гарцыг гаргана.
5.10.5  Аврах гарцны хаалганы өргөн нь 1,2 м, өндөр нь 1,9 м-ээс багагүй байна.
5.10.7  Агуулахын барилгын гадна талд цугларах аюулгүйн цэгийг тогтоон,  түүнийг 
тэмдэгжүүлсэн байна.
5.11  Цахилгааны тоног төхөөрөмж
5.11.1 Цахилгааны ерөнхий самбар болон газардуулгыг мэргэжлийн байгууллагаар 
зураг төслийн дагуу хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. 
MNS  6458 : 2014
5.11.2  Цахилгааны  ерөнхий  самбарыг  галын  болон  тэсэрч  дэлбэрэх  аюулд
өртөхөөргүй,  шууд  ба  шууд  бус  байдлаар  хүнд  аюул  учруулахгүй  байхаар  зураг
төслийн дагуу галд тэсвэртэй материалаар баригдсан өрөөнд байрлуулна.
5.11.3  Цахилгааны  тоног  төхөөрөмж  болон  хамгаалах  хэрэгслүүд  нь  хүчдэл  болон
гадны  хүчин  зүйлд  тэсвэртэй,  засвар  үйлчилгээ  хийхэд  эд  ангиуд  нь  хүнд  ямарваа
нэг аюул учруулахгүй байдлаар хийгдсэн байна.
5.11.4  Агуулахын  гэрэлтүүлгийг  тээврийн  хэрэгслийн  явах  түвшнээс  дээш
байрлуулах  ба  агуулахад  хураалттай  хадгалагдаж  буй  бараа  бүтээгдэхүүний
түвшнээс 0,5 метрээс багагүй өндөрт байрлуулна.
5.11.5  Ажлын  байранд  ослын  улмаас  цахилгаан  гэрэлтүүлэг  ажиллахаа  больсон
тохиолдолд ажиллуулах ослын үеийн гэрэлтүүлгийг нэмэлтээр суурилуулна.
5.11.6  Цахилгааны  гэрэлтүүлэг  нь  хамгаалалтын  бүрхүүлтэй  байх  бөгөөд 
цахилгааны  монтажны  утас  нь  далд  суурилагдсан  эсвэл  ил  байрлах  тохиолдолд 
механик гэмтлээс хамгаалсан хамгаалалттай байна. 
5.12  Агааржуулалт
5.12.1  Агуулах нь байгалийн, механик болон автомат агааржуулалтын системийн 
аль нэгийг суурилуулсан байна.
5.12.2    Дэгдэмхий бодис болон хийн төлөвт орших бодис хадгалах битүү агуулах 
нь зайлшгүй механик эсвэл автомат агааржуулалтын системыг суурилуулна.
5.12.3  Тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан хадгалах нөхцлийг 
хангасан орчныг агуулахад бүрдүүлсэн байна.
6  Задгай агуулах
6.1  Химийн  бодисын  хор  аюулын  лавлах  мэдээлэлд  заасан  хадгалах  нөхцлийг 
үндэслэн дараах төрлийн бодисыг задгай агуулахад хадгалж болно. Үүнд:
6.1.1цаг агаарын нөлөөнд өртдөггүй бодис материал;
6.1.2 шатамхай шингэн;
6.1.3 бортоготой хий;
6.1.4  химийн  бодис  хадгалах  зориулалтын  болон  эрдсийн  хөвөн,  шилэн  хөвөн 
зэрэг галд тэсвэртэй материалаар хийгдсэн халалтаас хамгаалах давхарга бүхий 
хөдөлгөөнгүй суурилагдсан металл чингэлэгтэй бодис.
6.2 Задгай агуулах нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
6.2.1  Асгарч  алдагдсан  бодисыг  тархахаас  хамгаалсан  цуглуулах  талбай  болон 
шингэн хуримтлуулах худаг бүхий суурьтай байна. 
MNS  6458  : 2014
9
6.2.2  Суурь  нь  ус  нэвчдэггүй  материалаар  хийгдсэн  байх  ба  асфальт  байж 
болохгүй.
6.2.3  Харуул  хамгаалалт  бүхий  хашаатай  байх  ба  шөнийн  цагаар  ашиглах 
гэрэлтүүлэгтэй байна. 
6.2.4  Савалгаагүй  хуурай,  нунтаг  бодис  материал  хадгалах  задгай  агуулах  нь 
салхинаас  хамгаалах  ханатай  байх  ба  ханын  өндөр  нь  2  м-ээс  намгүй,  хамгийн 
багадаа 2 талыг халхалсан байна.
6.2.5  Бортоготой хийг задгай агуулахад  хадгалахад  дараах шаардлагыг хангасан 
байна. Үүнд:
6.2.5.1  цаг  агаарын  нөлөөлөл  болон  нарны  гэрэл  шууд  тусахаас  хамгаалсан 
хамгаалалт, дээвэртэй байна.
6.2.5.2  бортогыг  унахаас  хамгаалсан  бэхэлгээтай  байх  ба  босоогоор  байрлуулж 
хадгална.
6.2.6  Шатамхай шингэнийг задгай агуулахад ил задгай хадгалж болохгүй. Зөвхөн 
металл шүүгээ эсвэл шатамхай шингэн хадгалах зориулалтын саванд хадгална.
6.2.7  Зэргэлдээх  барилга  байгууламж  болон  тээврийн  хэрэгслийн  замаас 
шатамхай  бодис  хадгалах  задгай  агуулахыг  10  м-ээс  бага  зайд,  бусад  бодисын 
задгай агуулахыг 6 м-ээс бага зайд байрлуулж болохгүй.
7  Аюулгүй ажиллагаа
7.1 Эмнэлгийн анхан шатны тусламж
7.1.1  50 тн-оос доош бараа бүтээгдэхүүн хадгалдаг агуулах нь  дотроо  эмнэлгийн
анхан  шатны  тусламж  үзүүлэх  хайрцагтай  байх  ба  түүнийг  ашиглахад  хялбар 
байрлалд байршуулна.
7.1.2  50 тн-оос дээш бараа бүтээгдэхүүн хадгалдаг агуулах нь дараах шаардлагыг 
хангасан байна. Үүнд:
7.1.2.1  Агуулахын  гадна  талд  байрлах  эмнэлгийн  анхан  шатны  тусламж  үзүүлэх
өрөөтэй байна. 
7.1.2.2  Эмнэлгийн  анхан  шатны  тусламж  үзүүлэх  өрөө  нь  шаардлагатай  эм 
бэлдмэл,  багаж  хэрэгслэлээр  хангагдсан  байна.  Нүд  угаах  болон  ослын 
шүршүүртэй байна
7.2  Ослын дохиолол
7.2.1  Агуулах  нь  ослын  үед  ашиглах  гар  болон  автомат  ажиллагаатай  дуут
дохиололтой байна. 
7.2.2  Агуулахад онцгой хортой,  мансууруулах, сэтгэцэд  нөлөөлөх  хий  ялгаруулдаг
химийн  хорт  болон  аюултай  бодис  хадгалж  байгаа  тохиолдолд  зайлшгүй  хийн
алдагдал илрүүлэгч автомат төхөөрөмжийг суурилуулна. 
MNS  6458 : 2014
7.2.3  Дуут  дохиолол  нь  тус  байгууламжинд  ажиллаж  буй  бүх  ажиллагсдад
сонсогдохуйц  чанга,  орчны  дуу  чимээ,  тээврийн  хэрэгслийн  дуут  дохионоос 
ялгагдахаар байна.
7.3   Гал унтраах төхөөрөмж, хэрэгсэл болон дохиолол
7.3.1  Агуулахын барилга нь галын дохиоллын системтэй байна.
7.3.2  Галын  дохиоллын  системийн  удирдлагын  самбарыг  24  цагийн  турш  үүрэг 
гүйцэтгэх харуул хамгаалалтын өрөөнд байрлуулна.
7.3.3  Гал  унтраах  автомат  төхөөрөмж,  галын  дохиоллын  системыг  эрх  бүхий 
байгууллагаар гүйцэтгүүлнэ. 
7.3.4  Агуулахад  хадгалагдаж буй бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан 
гал  унтраах  хэрэгслийг  “Гал  түймрээс  хамгаалах.  Аж  ахуйн  нэгж,  байгууллага, 
барилга  байгууламжид  гал  унтраах  анхан  шатны  багаж  хэрэгслийн  зайлшгүй  байх
шаардлага MNS 5566:2005”-т заасны дагуу байрлуулна. 
7.3.5  Тэсрэмтгий  болон  шатамхай  бодисын  агуулахаас  10  м,  бусад  бодисын 
агуулахаас 6 метрийн зайд тамхи татах, ил гал гаргаж болохгүй.
7.4    Үерийн хамгаалалт, түймрээс хамгаалах зурвас
7.4.1  Агуулах нь үерийн усанд автахааргүй газар байрлана. 
7.4.2  Үерийн хамгаалалтын далан, сувагтай байна.
7.4.3 Ой, хээрийн түймрээс хамгаалах зурвастай байна.
7.1  Химийн бодис асгарах алдагдах үед ашиглах хэрэгсэл 
7.5.1  Агуулах нь тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан шингээгч 
материалаар  (зориулалтын  шингээгч,  хуурай  элс,  тогтворжуулагч,  үртэс  гэх  мэт) 
хангагдсан  байна.  Химийн  бодис  асгарах,  алдагдах  үед  ашиглах  нэг  бүрийн 
хамгаалах  хэрэгсэл,  хоосон  сав,  бортого,  бортого  онгойлгогч,  наалддаг  шошго, 
металл  юүлүүр,  хүрз,  хогийн  шүүр,  хориглох  тэмдэг  болон  тууз  зэрэг  багаж 
хэрэгслээр хангагдсан байна.
7.5.2  Асгарсан  химийн  бодисыг  7.5.1-д  заасан  шингээгч  ашиглан  зориулалтын 
саванд цуглуулж, аюултай хог хаягдал устгах журмын дагуу устгана.
7.5.3  Алдагдсан  химийн  бодисыг  борооны  ус  дамжуулах  хоолой,  бохир  ус
зайлуулах системд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 
7.6 Тэмдэг, тэмдэглэгээ
7.6.1  Аюулгүй  ажиллагааны  тэмдэг,  тэмдэглэгээ  болон  шаардлагатай  утасны 
жагсаалтыг нүдэнд ил харагдахуйцаар байрлуулсан байна. 
MNS  6458  : 2014
11
7.6.2  Химийн  хорт  болон  аюултай  бодисын  агуулахад  “Химийн  хорт  болон 
аюултай  бодисын  шошго,  анхааруулах  тэмдэг.  MNS  5029:2011”-д  заасан 
анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тэмдэглэгээг мөрдөнө. 
7.6.3  1-р  хавсралтад  заасан  хориглох  тэмдгийг  нүдэнд  ил  харагдахуйцаар 
байрлуулна. 
7.6.4  2-р  хавсралтад  заасан  нэг  бүрийн  хамгаалах  хэрэгсэл  хэрэглэх 
шаардлагатай газарт тэмдэглэгээг байрлуулна. 
7.6.5  3-р  хавсралтад  заасан  аврах  зам,  гарц,  цугларах  цэг  болон  анхны 
тусламжийн  хайрцаг,  хэрэгслэлийн  байршил,  чиглэлийн  заасан  тэмдэглэгээг
нүдэнд ил харагдахуйцаар байрлуулна.
7.7  Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл
7.7.1  Агуулахын  ажилтан  дараах  нэг  бүрийн  хамгаалах  хэрэгслээр  хангагдсан 
байна. Үүнд:
-  хамгаалалтын гутал;
-  химийн бодист тэсвэртэй хамгаалалтын хувцас;
-  хамгаалалтын малгай;
-  хамгаалалтын нүдний шил;
-  химийн бодист тэсвэртэй бээлий;
-  нүүрний баг;
-  амьсгал хамгаалах баг. 
ТӨГСӨВ.
MNS  6458 : 2014
A Хавсралт
(норматив)
Хориглох тэмдэг
Нэвтрэхийг хориглоно Галын аюултай    Ачигч тэрэг ашиглахыг 
хориглоно
Ундны ус авахыг     Нэвтрэх  зөвшөөрөлгүй  хүн     Тамхи  татахыг  хориглоно 
хориглоно     орохыг хориглоно
Гал унтраахад ус 
хэрэглэхийг хориглоно
MNS  6458  : 2014
13
B хавсралт 
(норматив)
Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл
Чихний хамгаалалт Нүдний хамгаалалт    Нүүрний баг     Нэвтрэх 
зөвшөөрөлгүй  хүн 
орохыг хориглоно
Хамгаалалтын хувцас  Амьсгал Хамгаалалтын Хамгаалалтын
хамгаалах баг  бээлий    малгай
Хамгаалалтын гутал
MNS  6458 : 2014
C Хавсралт
(норматив)
Аврах зам, гарц, цугларах цэг болон анхны тусламжийн хайрцаг, 
чиглэл заасан тэмдэглэгээ
Анхны тусламжийн Дамнуурга    Эмч Яаралтай туслам-хайрцаг      жийн утас
Аврах замын чиглэл    Аврах гарц
Цугларах цэг Нүд угаах шүршүүр Ослын шүршүүр