ойн мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн Сум дундын ойн ангийн танилцуулга

 БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 22 өдрийн А-61 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2013 оны 04 сарын 08 өдрийн А/108 дугаар захирамжийн дагуу "Сум дундын ойн анги"  байгуулагдан үйл ажиллагаагаа явуулах болсон.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

          Сум дундын ойн анги нь үйл ажиллагаандаа Ойн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Ойн ашиглалттай холбоотой мэдээллийн санг эрхлэх
  • Ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах
  • Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох
  • Ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн газрын ойжуулалтын ажил, ойн хөнөөлт шавж, өвчний тоймчилсон судалгаа гүйцэтгэх
  • Модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох
  • Ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолтыг гүйцэтгэх
  • Ойн хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах
  • Ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх
  • Ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах
  • Аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
  • Иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах
  • Ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах

    Холбоо барих хаяг:

    Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, Байгаль орчны газрын байр Сум дундын ойн анги

    Харилцах утас: 93063766

    И-мэйл: oinangi_ga@yahoo.com