ойн мэдээллийн сан

Ойг нөхөн сэргээх арга хэмжээ

           2008 оноос эхлэн 2012 оны хугацаанд  140 га-д “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2013 онд Хөхморьт сумын “Элсний яргуй” нөхөрлөл 5 га, Гуулин тосгоны иргэн Д.Энэбиш 5 га, нийт 10 га-д, “Ойн зурвас” байгуулах ажлын хүрээнд Бигэр сумын Өөшийн гол иргэн Д.Чүлтэм 5 га, Цогт сумын “Жаргалант” нөхөрлөл 5 га, Есөнбулаг сумын “Ногоон нөхөрлөл” 5 га, Есөнбулаг сумын иргэн Ө.Наранбаатар 5 га талбайд тус тус ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг дунджаар 81,1 хувийн амьдралттай хүлээн авлаа.

            Мөн 2004 оноос эхлэн нийт 419 га талбайд “Ойжуулалт”-ын ажилыг зохион байгуулж нийт улсын төсвийн хөрөнгөөс 87990000 төгрөг зарцуулсан байна.  Цогт сум Баянтоорой тосгон ГИДЦГ-ын ХЗ-ны ботаникийн цэцэрлэг 6,6га, Есөнбулаг сум “Ногоон байгууламж” төсөл 10га, Халиун сум “Намалзахын хишиг ” хоршоо 10га, Бугат сум “Цэцэрлэгжүүлэгч” хоршоо 3,4га, Есөнбулаг сум ЕБ 11 жилийн 1-р сургууль 6,6га, Есөн булаг сум Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 4.3 га Шарга сумын “Дунд шарын гол” ХХК 10 га, Дарив сумын н.Цэемаа 5 га, Бигэр сумын иргэн Б.Нэргүй нарын 5 га талбайд тус тус ойжуулалтын ажил хийж гүйцэтгээд байна.

         Жил бүр  “Ойн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь заалт, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”  Монгол улсын Ерөнхийлөгчийн  2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих, орчноо цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд бүх сумдад “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн төлөвлөгөө боловсоруулж ажиллаж байна.

          Мөн  “Монголоо ногооруулъя” аяны хүрээнд аймгийн хэмжээгээр амжилттай зохион байгуулсан. 2012 оны байдлаар “Мод, цэцэг  тарихын ач холбогдол, мод, зүлэг, цэцэг  тарих, арчлах талаар  сургалт” болон мод тарих гарын авлага, ном, модны тарьц суулгац, мандалын цэцэг, зүлэгний үр, тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулсан. Дээрхи арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 684 ААНБ, 5784 иргэн оролцож 71355 мод тарьж, 38401.2 мянган төгрөг зарцуулсан.

        Алтай хотын хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг улсын төсвийн хөрөнгө /200 сая төг/ -өөр гүйцэтгүүлж аймаг байгуулагдсаны 70-н жилийн ойгоор ашиглалтанд оруулсан.

График. Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2005-2012 онд хийгдсэн ойжуулалтын ажлын хэмжээ

График. Ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 2004-2012 онд хийгдсэн ойжуулалтын ажлын хэмжээ

       Ойжуулалтын ажил нь сүүлийн 2 жилийн хугацаанд  хийгдээгүй төсөв мөнгө бага учир говь хээрийн бүсэд ойжуулалт хийхэд арчилгаа хамгаалалт муутайгаас  ой зурвас байгуулах ажлыг 2011-2012 онуудад зохион байгуулж 45 га талбайд ойн зурвасын ажил хийж хүйцэтгээд байна.