ойн мэдээллийн сан

Говь-Алтай аймгийн ойн сан

         Говь-Алтай аймгийн ой нь Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд багтаж байгаа бөгөөд энэ бүсийн ойд зөвхөн арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээний үйл ажиллагаа явуулж болно.  Жаргалан, Тайшир, Есөнбулаг Шарга, Халиун сумдын нутагт хэсэг, төгөл хэлбэрээр ургасан шинэсэн болон улиасан ой байна. Байгаль орчны Сайдын 1996 оны 230 дугаар тогтоолоор ойн санг 4 бүс болгон хувааснаас Говь-Алтай аймгийн ой нь 1-р бүсэд багтдаг. Энэ бүсийн ойд зөвхөн арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээний үйл ажиллагаа явуулдаг.

            Заг болон говийн бутлаг ургамлыг хөдөөгийн хөдөлмөрчид түлшний хэрэгцээнд ихээхэн хэмжээгээр ашиглаж байна. Аймгийн хэмжээгээр нийт малчин өрхийн 50 хувь нь хөр аргал, бусад төрлийн түлш хэрэглэж байгаа бөгөөд жилд дундажаар заг бүхий нутагт амьдардаг 2000 гаруй өрх хамгийн багаар бодоход 4000 гаруй м3 заг түлшинд хэрэглэж байна. Мөн түүнчлэн шар мод, хармаг, шаваг,  сухай, тооройг нилээд хэмжээгээр түлшинд хэрэглэж байгаа юм. Эдгээр нь хөрсний элэгдэл, элсний нүүлтэд муу нөлөө үзүүлж байгаа боловч өнөөгийн тээвэр шатахууны үнэ нэмэгдсэн, малчин иргэдийн амьдралын төвшин тийм сайнгүй байгаа зэргээс гарцаагүй байдалд заг болон говийн бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрч  байгаад дүгнэлт хийж, шаардагдах арга хэмжээ авах хэрэгтэй байна

     Шинэсэн ой- 8845 га

    Заган ой- 1673470 га

                                                       Хүснэгт 28. Ойт нутгийн эзлэх хувь

д/д

Төрөл

2009-2010

2011-2012

Зөрүү

1

Шинэсэн ой

8845

8845

-

2

Засаг ой

1925655

1673470

252185

Хүснэгт 29. Шинэсэн болон улиасан ой бүхий сумд

Д/д

Сумдын нэр

Ойн талбай

Хувь

1

Жаргалан

3179

35.9

2

Шарга

380

4.3

3

Есөнбулаг

1329

15.0

4

Халиун

3829

43.3

5

Тайшир

128

1.5

6

Аймгийн дүн

8845

100

         Аймгийн шинэсэн ойн сан 8845га.  Үүнээс ойгоор бүрхэгдсэн газрын талбай нь 8635 га. Аймгийн ойн сангийн 8599 га буюу 99.6%-ийг шинэсэн ой, 36 га буюу 0.4%-ийг улиасан ой /Жаргалан сум/ эзэлж байна.

           Таксацын үзүүлэлт. Аймгийн хэмжээгээр огтлогдсон талбай 165 га, огтлолтын улмаас сийрэгжиж ой бүхий талбайгаас  хасагдаж болзошгүй болсон 185 га ой судлагдсан байна.

       Ойн өтгөрөл нь 0.3-0.6-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь байгалийн аясаар сэргэн ургалт муу байгаль цаг уурын байдлаас шалтгаалан ой нь сийрэгжиж байгаатай холбоотой. Ой бүхий газар нутаг нутгийн онцлог байдал, абйгаль цаг уурын нөхцөл, ойн ургах орчин, хэвшинж, ургамалжилт, ойн сэргэн ургалтын байдлаас шалтгаалан ойн, түймэр, ойн хөнөөлт шавьжны тархалт байхгүй.

        Заган ой. Алтай, Бугат, Бигэр, Цогт, Шарга, Цээл, Төгрөг, Халиун, Эрдэнэ, Тонхил зэрэг 10 сумын нутгаар заг нь ой ба тармаг хэлбэрээр тархан ургасан байна. Бага хэмжээний талбайд тоорой, сухай, хармаг ургасан байна. Эдгээр нь нийт 1673470 га-д тархан ургасан байна.

       Ойн сан бүхий газар нийт 1221267 га газрыг эзэлж байна. Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 1215229 га буюу 99.5 хувийг, ой модыг нь огтолсон газар 5724.8 га буюу 0.4 хувийг, ойн сангийн бусад газар 313 га буюу 0.02 хувийг тус тус эзэлж байна.

                                            Хүснэгт 30. Ойн сан бүхий газрын өөрчлөлт (га)

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН АНГИЛАЛ

2007-2008

Зөрүү

 

2010-2012

Зөрүү

 

ОЙН САН БҮХИЙ ГАЗАР

1221267

0.0

 

 

 

Ой, модоор бүрхэгдсэн газар

1215229

0.0

 

 

 

Мод үржүүлгийн газар

 

-

5

5

 

Ой модыг нь огтолсон газар

5724.8

0.0

 

 

 

Ой тэлэн ургах нөөц газар

-

-

 

 

 

Ойн сангийн бусад газар

313

0.0

 

 

            Ойн зохион байгуулалт. 1994 онд анх заган ойн зохион байгуулалтын ажил хийснээс хойш дахиж хийгдээгүй юм. 2011 онд Улсын төсвийн хөрөнгөөр тус аймгийн заган ой бүхий 10 сумын нутагт ойн сангийн тооллого зохион байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “ОХСТ”ХХК (Эрдэнэ сум), “Гранд форест” ХХК (Цогт, Бигэр, Цээл , Халиун, Төгрөг, Шарга сум), “Гурван сээр”ХХК (Алтай, Бугат, Тонхил сум )-уудтай гэрээ байгуулан хээрийн судалгааны ажлыг хамтран  гүйцэтгэсэн. Энэ судалгаа тооллогийн дүнгээс хархад заган ойн тархалтын хэмжээ 252185 га талбайгаар багассан дүн байна. Энэ нь 1994 оны ой зохион байгуулалт хийхдээ зураг зүйн өгөгдөлөө буруу өгсөнөөс багассан гэж үзэж байгаа юм.

                Ойг хамгаалах үзүүлэлт Онцгой бүсийн ойд нийт ойн сангийн 6335 га/71.6%/, хамгаалалтын бүсийн ойд 2510 га/28.4%/ ой тус тус хамрагдаж байна. Ойн сангийн бүх талбай 8635 га буюу 97.6%-ийг байгалийн ой, 40 га буюу 0.5%-ийг тармаг модод, 165 га буюу 1.9%-ийг огтолсон талбай, 0.05-ийг ойн цоорхой тус тус эзэлж байна.

             Хөнөөлт шавьж хортон. 2012 оны байдлаар Жаргалан сумын нутаг Хасагт Хайрхан уулын УТХГазрын Баян голын аманд 160га талбай хортонд нэрвэгдсэн судалгаа гарсаны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд санал тавьж 2013-2014 оны хооронд 4304 га талбайд ойн хортоны судалгааны ажилыг зохион байгуулж 2305га талбайд хортонтой тэмцэх үйл ажиллагаа явуулна

           Ой хээрийн түймэр, хамгаалах зурвас. Манай аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр гарч байгаагүй учир түймэрт нэрвэгдсэн газар болон түймрээс хамгаалах ойн зурвас байхгүй болно

       Мод бэлтгэсэн талбайн хэмжээ. Аймгийн хэмжээгээр огтлогдсон талбай 165 га, огтлолтын улмаас сийрэгжиж ой бүхий талбайгаас  хасагдаж болзошгүй болсон 185 га ой судлагдсан байна. Ойн сан бүхий газарт 125907.6 га талбайд хохирол учирснаас мод бут, сөөг, загийг устгасан 125906 га газар байна. 2012 онд ойн санд учирсан хохирлын хэмжээг 2009 оныхтой харьцуулахад мод бут, сөөг загийг нь устгаснаас ойн сан бүхий газрын хэмжээ урьд жилээс 120000 га-гаар нэмэгдсэн байна.

        Алтай, Цээл, Эрдэнэ сумуудад загийг түүж ахуйн хэрэгцээндээ ашигласнаас болж заган ой ихээр устаж үгүй болж байна. Мөн Хөхморьт, Баян-Уул зэрэг сумдад бутлаг ургамал болох шаваг, тэсэгийг  ихээр түлшинд хэрэглэж байгаа энэ нь цөлжилтөнд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг болж байна.