Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
биотехникийн арга хэмжээ

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар биотехникийн арга хэмжээ авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажиллаж байна.
2021 оны 01 дүгээр сарын 05-06- ны өдрүүдэд Шарга сумын Баянгол баг болон Халиун сумын Олонбулаг багийн  нутагт бэлчээрлэх нэн ховор, ховор амьтдад биотехникийн арга хэмжээг зохион  байгууллаа.
Тухайн бүс нутагт цасны зузаан 2-5 см байгаа хэдийч өвсны гарц муу, шөндөө /Шарга станцын мэдээ/ -40 гардус, хөрсөн дээр -45 градустай хонож байгаа нь зээр, бөхөн осгох, бээрэх байдалтай байна.
Дээрх үйл ажиллагааны үеэр осгож үрэгдсэн зээр, бөхөн таарсангүй, Олон булагийн заг, Халиуны хоолойн заганд амьтан төвөрсөн байлаа. Нийт төвлөрөл бүхий 3 цэгт 40 боодол өвс тараалаа.

Мэдээ оруулсан : 2021-01-08 12:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.