Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
төсөл хөтөлбөр

АРВАН ДӨРӨВ.  БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

Аймгийн Алтай, Эрдэнэ, Цогт, Бугат, Тонхил, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ-жинст, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдад Герман, Монголын хамтарсан "KFW"-н "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь" хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихээр болж тус газар нь төслийн хэлэлцүүлэгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт аймаг, сумдын төлөөлөл 70 гаруй ажилтан албан хаагчид оролцож санал бодлоо солилцлоо. Энэ төсөл нь 2019-2025 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлж ажиллах 23 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдаж зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар зөвлөлийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д. Батмагнай сонгогдлоо.

“Монголын мазаалай баавгайг хамгаалах, техникийн туслалцаа үзүүлэх төсөл” Мазаалайн судалгаа хийх /амьдрах орчин, идэш тэжээл, генетик, зан төрх гэх мэт бүхий л судалгаа, техникийн туслалцаа үзүүлэх судалгаа шинжилгээ болон хамгаалалтын захиргааны материаллаг баазыг нэмэгдүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр 2018-2020 он 3 жилийн хугацаатайгаар  Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааг түшиглэн  Хятадын ой шугуй, тал хээрийн яам, БОАЖЯ, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл” Цоохор ирвэс түүний идэш бологч зүйлүүдийн хамгаалал, амьдрах орчны тогтвортой байдлыг хангах, бэлчээрийн зүй зохистой ашиглалт, байгаль орчны эсрэг зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, малчдын орлогыг нэмэгдүүлэх  сумын хэмжээнд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр  2018-2022 он 5 жилийн  хугацаатайгаар  Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн 11 сум / Шарга, Жаргалан, Дарив, Баян-Уул сумдыг түшиглэн  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, аймгуудын БОАЖГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”  төсөл Бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийн үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгон чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 2019-2025 он 7 жилийн хугацаатайгаар Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн 13 сум / Зармангийн говь, Улааншалын хоолой гэсэн зорилтот газарт хамаарах Чандмань, Эрдэнэ, Цогт сумдыг түшиглэн  БОАЖЯ, НҮБ-н хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2020-04-06 00:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.