Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 27-ны хооронд хийсэн ажлын мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

                                          7 ХОНОГИЙН АЖЛЫН  МЭДЭЭ

 

2020.03.27                                                                                                Алтай хот

 

Тус газраас 2020 оны 03 дугаар  сарын 21-нээс  03 дугаар сарын 27-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Есөнбулаг сумын иргэн Ё.Хатанбаатарын хүсэлтийн дагуу Солонго хороололд шинээр баригдах худалдаа үйлчилгээний төвийн төсөлд  байгаль орчны нөлөөллийн  үнэлгээг хийн 2020/06 дугаартай дүгнэлтийг гарган албан бичгээр хүргүүж мэдээллийн санд орууллаа.

2. Ашигт малтмалын ХҮ-021128 тусгай зөвшөөрлийн дагуу Тайшир сумд эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулахаар ирсэн Ланд-Оре ХХК-ний хайгуулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянан бүртгэлжүүлж  ажиллалаа.

3.Тайшир сумын Овооно хар орчмын аргаль хонинд 50 боодол өвсийг хүргүүлж биотехникийн арга хэмжээг авч ажиллалаа.

 

 

                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ оруулсан : 2020-03-27 14:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.