Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 03 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 20-ны хооронд хийсэн ажлын мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

                                          7 ХОНОГИЙН АЖЛЫН  МЭДЭЭ

 

2020.03.20                                                                                                Алтай хот

 

Тус газраас 2020 оны 03 дугаар  сарын 14-нөөс  03 дугаар сарын 20-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Аймгийн хэмжээний тахиж шүтдэг уул,  ус, овооны судалгааг нэгтгэн гаргаж БОАЖЯ-нд хүргүүллээ.

2.Халиун суманд нутагшуулж байгаа илийнүүдэд 50 боодол өвсийг хүргүүлж биотехникийн арга хэмжээг авч ажиллалаа.

3.Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ус орчин, эрүүл ахуйн зөвлөлөөс  усны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх видео уралдааныг  зарлаад байна.

Уг  уралдаанд гэр бүлээрээ оролцох бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 15-нд шалгаруулахаар ажиллаж байна.

4.Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг тус аймгийн  уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичигт төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны  03 дугаар сарын 18-20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Тус шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг түүний хэрэгжилт, үнэлэлт дүгнэлт,  байгаль орчны нөхөн сэргээлтийн баталгаа хөрөнгийн байршуулалт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн барагдуулалт, бичил уурхайн  холбогдох баримт бичигтэй танилцуулан шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгааг гаргаж өгч ажиллалаа.

 

 

 

                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ оруулсан : 2020-03-20 10:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.