Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 21-ны хооронд хийсэн ажлын мэдээ

Тус газраас 2020 оны 02 дугаар  сарын 15-наас 02 дугаар сарын 21-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Ундрам-Оюу ХХК-ны Есөнбулаг сумын Индэрт багт дулаан үйлдвэрлэх халуун усны газрын үйлчилгээ явуулах төсөлд, Баянхайрхан багийн Солонго хороололд худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 3 давхар барих төслийн баримт бичигт, Хан-Алтай ресурс ХХК-ны Наран багийн Бөөрийн ам нэртэй газарт ажилчдын хотхон байгуулах төслийн баримт бичигт байгаль орчны нөлөөллийн үнэлгээний батлагдсан аргачлалд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж хүргүүллээ.

2.Төрийн аудитын газраас тус газрын 2019 оны санхүүгийн тайлангийн аудит хийгдэж байна.

 

 

                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ оруулсан : 2020-02-21 11:05:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.