Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 10-ны хооронд хийсэн ажлын мэдээ

Тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 10-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  37 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 47 тоот тушаалын 3 дугаар хавсралтын дагуу Байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

2. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор  “Мөнгөн өвөл-2020”  арга хэмжээг  2020 оны 01 дүгээр сарын 18-нд зохион байгуулахаар удирдамж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

3. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан  БОХУБ нарын уулзалт зөвлөгөөнд тус газрын мэргэжилтнүүд оролцож ус ашиглалтын талаар баримталж буй бодлого, анхаарах асуудлууд, Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн журам батлах тухай, А/618 дугаар тушаалаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах тайлагнах журам, 2020 онд хог хаягдлын менежментэд анхаарах асуудлуудын талаар мэрэгшил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 17-ны хооронд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө:Үүнд

1.2020 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн Шарга сумын Хүйсийн говь, Халиун сумын Олонбулаг, Төгрөг сумын Хүрэн гол багийн  нутагт биотехникийн арга хэмжээ авах ажлыг тус газрын дарга, мэргэжилтнүүд  хийж гүйцэтгэнэ.

2.2020 оны байгуулагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан эцэслэж ТЗУХ-д албан бичгээр хүргүүлнэ.

3. “Мөнгөн өвөл-2020”  арга хэмжээг  зохион байгуулан ажиллана.

Мэдээ оруулсан : 2020-01-10 14:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.