усны мэдээллийн сан

Усны газар зүй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт.

Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хувиарлалтаар Монгол Алтайн ар хажуу болон өвөр хажуугийн мужид багтах бөгөөд Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах том голын нэг Завхан гол аймгийн зүүн хойд хэсгээр Тайшир, Жаргалан сумын нутгаар баруун хойд зүг урсан өнгөрнө. Мөн энэ ай савд багтах Сутай хайрханаас эх авсан Зүйлийн гол, Хасагт хайрханаас эх авч Шаргын говьд шургадаг Гурван шарын гол, Бурхан буудай уулнаас их авч Уст Чацран, мөн энэ уулнаас эх авч Захуйн говьд очдог Сагсай гол, Төгрөг гол, Хар азаргын нуруунаас эх авсан Шаргын гол, Алаг хайрханаас эх авсан Бижийн гол, Гичгэний нуруунаас эх авч баруун хойш урсан Бигэр нуурт цутгах Мянгайн гол зэрэг Тонхил, Шарга, Халиун, Цогт, Бигэр, Бугат сумдын нутагт бий.

Эдгээр гол нь гол төлөв улирлын хомсдолтой гүний болон цас мөсний усаар тэжээгддэг ба дээрх говиудын төв хэсэг болон нууруудад ил хийгээд гүний урсанцаар цутгана. Мөнх цаст Сутай хайрхан ууланд 1 мм ам дөрвөлжинд 0.11 ам дөрвөлжин км тэнцэх талбай бүхий гөлчир мөсдөл буй бөгөөд энэ нь 3855 м өндөрт орших ба жилд 296 мм-ийн хэмжээтэйгээр  мөс  нь  хайлж  байдаг  онцлогтой. Аймгийн нийт нутгийн 0.1 % буюу 14305 га талбайг усан сан бүхий газар эзлэж байгаа нь монгол орны дундажаас үлэмж доогуур байна.