Алтайн Өвөр Говийн сав газрын захиргаа Говь-Алтай аймгийн #Алтай,#Бугат, #Төгрөг, #Цээл, #Цогт, #Эрдэнэ сумдын Засаг даргын тамгын газар болон Говь-Алтай аймгийн БОАЖГ -т 2015 оны #Усны тоо бүртгэлийн тайланг хүлээлгэн өглөө.
Тооллогоор:
Эрдэнэ сумд нийт 274 уст цэг тоологдсоноос 171 худаг, 11 гол, 9 нуур, 82 булаг, 1 цооног тоологдсон байна.
Алтай сумд нийт 198 уст цэг тоологдсоноос 111 худаг, 7 гол, 74 булаг, 6 нуур тоологдсон байна.
Цогт сумд 215 уст цэг тоологдсоноос 117 худаг, 67 булаг, 23 гол, услалтын систем 1, хөв цөөрөм 3, рашаан 1, нуур 2, баянбүрд 1 тоологдсон байна.
Цээл сумд нийт 292 уст цэг тоологдсоноос 122 худаг, цооног 4, булаг 111, нуур 4 рашаан 1, хөв 8, усан сан 4, тоологдсон байна.
Бугат сумын Ферм, Сүүж, Гаханч, багуудад нийт 155 уст цэг тоологдсоноос 44 худаг, 8 гол, 89 булаг, 13 нуур тоологдсон байна.
Төгрөг сумын төгрөгийн эх багийн нийт 42 уст цэг тоологдсоноос 19 худаг, 23 булаг тоологдсон байна.