усны мэдээллийн сан

Булаг, шандны эхийг хамгаалж, тохижуулсан байдал

Булаг шандны эхийг хамгаалах, тохижуулах замаар хөдөөгийн хүн ам, малын усан хангамжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, усны нөөцийг зүй зохистой ашиглах, бохирдох, хомсдохоос сэргийлэх ажлыг 2008 оноос хойш улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэж байна.

              Энэ ажлын хүрээнд 111 булаг, шандны эхийг хашиж, хамгаалан, засаж тохижуулан нийт 210 230 000 төгрөг зарцуулсан байна. Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд улсын төсвөөр  41, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөр 44, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 13, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 13 булаг шандны эхийг хамгаалаж тохижуулсан байна.

БУЛАГ ШАНДНЫ ЭХИЙГ ХАМГААЛСАН БАЙДАЛ /2008-2014 он/