Химийн бодисын мэдээллийн сан

ХИМИЙН БОДИСЫН ЭРСДЛИЙН БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМДЭГЛЭГЭЭ

Химийн хортой, аюултай бодис, бүтээгдэхүүний үзүүлэх хор аюул, түүнээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг товч, ойлгомжтойгоор илэрхийлэх зорилгоор химийн бодисын хаяг, шошго дээр эрсдлийн тэмдэглэгээ (R phrase),   аюулгүй байдлын (S phrase)  тэмдэглэгээг олон улс оронд хэрэглэдэг.

Эрсдлийн тэмдэглэгээг risk гэсэн англи үгний эхний үсэг буюу R үсгээр тэмдэглэх ба тухайн үүсэх эрсдлийг тоогоор илэрхийлнэ. Жишээ нь:  R17 гэсэн эрсдлийн тэмдэглээгээний утга нь “Агаарт өөрөө шатна”.

Аюулгүй байдлын тэмдэглэгээг S (safety) үсгээр тэмдэглэж, мөн адил тоогоор хор, аюулаас хамгаалах аргыг заана.

 

ЭРСДЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

R1 – Хуурай төлөв байдалд тэсрэмтгий                                              

R2 – Цахилгаан гүйдэл цохих, үрэлт, галын  үед тэсрэх эрсдэлтэй

RЗ – Цахилгаан гүйдэл цохих, үрэлт, галын хүчин зүйлд ноцтой тэсрэх эрсдэлтэй

R4 – Маш мэдрэмтгий тэсрэх  аюултай  метал агуулсан бодис

R5 – Халсны улмаас тэсрэлт үүсч болно

R6 – Агаартай болон агааргүй орчинд тэсрэмтгий

R7 – Галын аюул үүсгэж болно

R8 – Шатамхай материалтай харилцан үйлчилснээс галын аюул үүсгэж болно

R9 – Шатамхай материалтай хольсон тохиолдолд тэсрэмтгий

R10 – Шатамхай

R11 – Их шатамхай

R12 – Онцгой шатамхай

R14 – Устай хүчтэй урвалд орно

R15 – Устай харилцан үйлчилбэл их шатамхай хий үүсгэнэ

R16 – Исэлдүүлэгч бодистой нэгдвэл тэсрэмтгий

R17 – Агаарт өөрөө шатна

R18 – Хэрэглэх үед шатамхай, тэсрэмтгий шинж чанартай уур-агаарын хольц үүсгэж болно

R19 – Тэсрэмтгий хэт исэл үүсгэнэ

R20 – Амьсгалбал аюултай

R21 – Арьсанд хүрвэл аюултай

R22 – Залгивал аюултай

R23 – Амьсгалбал хортой

R24 – Арьсанд хүрвэл хортой

R25 – Залгивал хортой

R26 – Амьсгалбал маш хортой

R27 – Арьсанд хүрвэл маш хортой

R28 – Залгивал маш хортой

R29 – Устай урвалд орж хорт хий үүсгэнэ

R30 – Хэрэглэх үед их шатамхай байж болзшгүй

R31 – Хүчилтэй харилцан үйлчилбэл хорт хий ялгаруулна

R32 – Хүчилтэй харилцан үйлчилбэл онцгой хорт хий ялгаруулна

R33 – Хуримтлагдсан нөлөөлөл нь аюултай

R34 – Түлнэ

R35 – Ноцтой түлэгдэл үүсгэнэ

R36 – Нүдийг үрэвсүүлнэ

R37 – Амьсгалын системийг үрэвсүүлнэ

R38 – Арьсийг үрэвсүүлнэ

R39 – Маш ноцтой эдгэршгүйгээр гэмтээнэ

R40 – Хорт хавдар үүсгэх магадлалтай

R41 – Нүдэнд ноцтой гэмтэл үүсгэх эрсдэлтэй

R42 – Амьсгалбал цочроож мэдрэмтгий болгоно

R43 – Арьсанд хүрвэл цочроож мэдрэмтгий болгоно

R44 – Хязгаарлагдмал орчинд халаавал тэсрэлт үүсгэх эрсдэлтэй

R45 – Хорт хавдар үүсгэж болно

R46 – Үр удамд нөлөөлөж болно

R48 – Удаан хугацаагаар хордсноос эрүүл мэндэд ноцтой аюул учруулна

R49 – Амьсгалбал хорт хавдар үүсгэнэ

R50 – Усны амьд организмд маш хортой

R51 – Усны амьд организмд хортой

R52 – Усны амьд организмд аюултай

R53 – Усан орчинд удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ

R54 – Ургамлын аймагт хортой

R55 – Амьтанд хортой

R56 – Хөрсний амьд организмд аюултай

R57 – Нисдэг шавьжинд хортой

R58 – Байгаль орчинд удаан хугацаагаар сөрөг нөлөөлөл үзүүлнэ

R59 – Озоны давхрагад аюултай

R60 – Нөхөн үржихийн чадварыг бууруулах үйлчлэлтэй

R61 – Урагт сөргөөр нөлөөлнө

R62 – Үржилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

R63 – Урагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

R64 – Хөхүүл хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

R65 – Болгоомжил: залгибал уушги гэмтээж болзшгүй

R66 – Олон дахин үйлчилбэл арьсанд хуурайшил ба хагаралт үүсгэж болзошгүй

R67 – Толгой эргүүлэх, нойрсуулах үйлчилгээтэй уур

R68 – Эдгэршгүй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

Хосолсон эрсдэл

Эрсдлийн тэмдэглэгээг 2 ба түүнээс дээшээр хослуулан тэмдэглэж болдог бөгөөд үүнийг эрсдэл бүрийн үзүүлэх нөлөөг нийлбэр байдлаар илэрхийлсэн гэж ойлгоно. Жишээлбэл:

R14/15 – Устай хүчтэй урвалд орж, их шатамхай хий үүсгэнэ;

R15/29 – Устай харилцан үйлчилбэл хортой, их шатамхай хий үүсгэнэ;

R20/ 21– Амьсгах болон арьсанд  хүрвэл аюултай;

R39/24/25 – Хортой: Залгих болон арьсанд хүрвэл маш ноцтой эдгэршгүй гэмтэл үүсгэнэ;

R39/26/27/28 – Онцгой хортой: амьсгалах, залгих, арьсанд хүрэхэд маш ноцтой эдгэршгүй гэмтэл үүсгэнэ гэх мэт.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМДЭГЛЭГЭЭ

S1 – Битүү, таглаатай саванд хадгалах

S2 – Хүүхэд хүрэхээс болгоомжил

S3 – Сэрүүн газар хадгалах

S4 – Хүн амьдрах орчноос хол хадгал

S5 - ........  –ны  (үйлдвэрлэгчээс санал болгосон шингэн) доор хадгал

S6 - ........ –ны  (үйлдвэрлэгчээс санал болгосон идэвхгүй хий) доор хадгал

S7 – Сайтар битүүмжлэгдсэн саванд хадгал

S8 – Савыг хуурай байлгах

S9 – Агааржуулалт сайтай газар хадгалах

S12 – Битүү саванд бүү хадгал

S13 – Хоол хүнс, ус, ундаа болон амьтны тэжээлээс хол хадгалах

S14 - ..........-аас (үйлдвэрлэгчээс санал болгосон тохиромжгүй материалаас) хол хадгал

S15 – Халахаас болгоомжил

S16 – Шаталтын эх үүсвэрээс хол хадгал -Тамхи татаж болохгүй

S17 – Шатамхай материалаас хол хадгал

S18 - Савтай харьцах болон онгойлгохдоо болгоомжтой харьц

S20 – Бодисыг хэрэглэх үед хоол хүнс идэж уухыг хориглоно

S21 – Бодисыг хэрэглэх үед тамхи татахыг хориглоно

S22 – Тоос бүү амьсгал

S23 – Уур/утаа/хий/аэрозол бүү амьсгал

S24 – Арьсанд хүрэхээс болгоомжил

S25 – Нүдэнд хүрэхээс болгоомжил

S26 – Нүдэнд орсон тохиолдолд нэн даруй их хэмжээний усаар угааж, эмчид хандах

S27 – Бохирдсон хувцсыг нэн даруй солих

S28 – Арьсанд хүрсэн тохиолдолд ……  -аар (үйлдвэрлэгчээс санал болгосон) угаах

S29 – Бохир усны шугам руу бүү хий

S30 – Уг бүтээгдхүүн рүү ус нэмж болохгүй

S33 – Цахилгаан цэнэг үүсэхээс сэргийлэх арга хэмжээ ав

S35 – Энэ бодис болон савыг аюулгүй аргаар устгах

S36 – Тохирсон хамгаалах хувцас өмсөх

S37 – Тохирсон бээлий өмсөх

S38 – Агааржуулалт хангалтгүй нөхцөлд тохирох амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэх

S39 – Нүд/нүүрний хамгаалалт хэрэглэх

S40 – Энэ бодисын бохирдуулсан шал болон бусад эд зүйлсийг цэвэрлэхэд ...............-ийг (үйлдвэрлэгчээс санал болгосон) ашиглах: их хэмжээний ус г.м

S41 – Шаталт, тэсрэлтийн үед үүссэн утааг бүү амьсгал

S42 – Химийн бодис шүрших, утаж хэрэглэх үед амьсгалын аппарат хэрэглэх

S43 – Гал унтраахдаа  ……..-ыг (үйлдвэрлэгчээс санал болгосон гал унтраах материал ашиглах. Хэрэв ус эрсдлийг нэмэгдүүлэх бол “Ус хэрэглэж болохгүй” гэж бичсэн байна) ашиглах

S45 – Осол, алдагдлын үед таны бие эвгүйрхвэл эмчид яаралтай ханд (боломжтой бол бодисын шошгыг үзүүл)

S46 – Химийн бодис залгисан тохиолдолд эмчийн зөвөлгөө яаралтай ав. Бодисын сав эсвэл шошгыг үзүүл.

S47 - .... оС-ээс дээш температурт (үйлдвэрлэгчээс санал болгосон) бүү хадгал

S48 – Чийгийг  ...... хэмжээнд (үйлдвэрлэгчээс санал болгосон) байлгах

S49 – Бодисыг зөвхөн үйлдвэрлэгчийнх нь саванд нь хадгал

S50 -  …… -той (үйлдвэрлэгчээс заасан бодис, материалтай) хольж болохгүй

S51 – Зөвхөн сайн агааржуулалттай орчинд хэрэглэнэ

S52 – Их гадаргуутай орчинд дотоод засалд хэрэглэж болохгүй

S53 – Өртөхөөс болгоомжил - хэрэглэхээс өмнө зааварчилгаатай танилцах

S56 – Тухайн материал болон түүний савыг зөвхөн зориулалтын аюултай хог хаягдлын цэгт хая

S57 – Хүрээлэн буй орчныг бохирдуулахаас зайлсхийж тохирох савыг ашиглах

S59 – Үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс дахин ашиглах/эргүүлж авах талаарх мэдээллийг шаардах

S60 – Энэ материал болон түүний савыг аюултай хаягдал гэж үзнэ

S61 – Хүрээлэн буй орчинд хаяж болохгүй. Холбогдох заавар эсвэл хор аюулын лавлах мэдээллийг үз

S62 – Залгивал бөөлжиж болохгүй, эмнэлэгийн туслаж яаралтай ав, шошго эсвэл савыг үзүүл

S63 – Амьсгалбал цэвэр агаарт гаргаж, тайван байлгах

S64 – Залгивал амаа усаар зайл (ухаан алдаагүй тохиолдолд)