Аялал жуулчлалын байгууллагуудын үйлчилгээний чанарыг стандартын түвшинд хүргэж, мэргэжлийн боловсон хүчний ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалын бизнест иргэдийг татан оролцуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой “Говь-Алтай аймгийн аялал жуучлалыг эрчимжүүлэх нь“ сургалтыг 2015 оны 5 сарын 1-ний өдөр зохион байгуулна. Тус сургалтанд жуулчны бааз, зочид буудлын холбогдох албан тушаалтанаас гадна, аялал жуулчлалын бизнес эрхлэх сонирхол бүхий иргэд хамрагдах боломжтой тул өргөнөөр хамрагдана уу.
Хэзээ: 2015 оны 05 сарын 01-ны Баасан гаригт 10:00 цагаас
Хаана: Байгаль орчин аялал жуулчлалын газрын сургалтын танхим
Зохион байгуулагч: Байгаль орчин, аялал жуулчлалын газар Утас:70484954
“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ“ СЭДВЭЭР ЯВУУЛАХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
2015.04.27 Алтай хот
05 сарын 01
|
Цаг |
Сэдэв |
Агуулга |
10.00-10.10 |
Нээлт |
Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Д.Чинзориг нээнэ. |
|
10.10-11.00 |
Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж, орон нутгийн иргэдийг татах оролцуулах, хил дамнасан аялал жуулчлал |
Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол |
|
11.00-11.30 |
Аялал жуулчлалын салбарт хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээ |
БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Жавзмаа |
|
11.30-11.50 |
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуйн халдвар хамгаалал |
Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Золзаяа |
|
12.00-12.30 |
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын хоолны чанар, аюулгүй байдал эрүүл ахуйн талаар |
Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ч.Батцэцэг |
|
12.30-13.00 |
Аялал жуулчлалын бизнес эрхлэхэд тулгарч буй асуудал |
Эрээн нуур жуулчны баазын захирал Ж.Гантогтох |
|
13.00-14.00 Завсарлага |
|||
14.00-14.30 |
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлууд |
БОАЖгазрын газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг |
|
14.30-15.00 |
Стандарт бидний амьдрал |
Стандарт хэмжил зүйн хэлтэс Баталгаажуулалтын шинжээч Ч.Наранчимэг |
|
15.00-16.00 |
Аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх |
Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол |
|
16.00-17.00 |
Аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах хурал |
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож холбоо байгуулах, холбооны тэргүүн сонгох. |
|
17.00-17.30 |
Дүгнэлт
|