Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Аялал жуулчлалын 2-р маршрут

Аялалын маршрут -2: Алтай хот - (90 км) -  Бигэрийн улаан явар- (18 км) -  Бурхан буудай уул-(38 км)  Бигэр сум  - (17 км) - Таван элсний бөөрний сувилал -(18 км) – Бичигт хад (25 км) - Цагаан хаалганы рашаан -(45 км)  -Цогт сум- (60 км)- Ээж уул - (23 км) Хаяагийн говь, услалтын систем- (16 км) - Буурын гол давсны орд газар -(62 км)  Цээл сум- (135 км)- Алтай хот   нийт - 547 км. /Байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялаж элсэн манхан үзэх, наранд шарах, 30м өндөр хүрхрээ үзэх, Долоон тогоо, даянч ламын агуйгаар орох, жимсний төгөл үзэх/ Онц, Хавтгай, Наран, Замт, Мөрөнгийн явар бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар- Энэ газрыг сумын ИТХ-с 2007 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Эртний далайн ёроол байсан. Эртний амьтдын ясны олдвор илэрдэг. Байгалийн үзэсгэлэнт газар юм.

Бичигт хад: - Бигэр сумын төвөөс 20 км-т оршдог. Эртний түрэг бичээс, сүг зураг бүхий түүх соёлын дурсгал юм. МУ-н Засгийн газрын 1998 оны 235 тоот тогтоолоор “Бичигт хад” –ыг улсын тусгай хамгаалалттай түүх соёлын газар болгосон. Бичигт хад хэмээх толгойн баруун , баруун өмнө, өмнө хаданд 4 хэсэг эртний түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг түрэг бичээс гэдэг.