Говь-Алтай аймгийн аялал жуулчлал

Аялал жуулчлалын 3-р маршрут

Аялалын маршрут -3:  Алтай хот - (80 км) – Шарга сум -(20 км) –Шаргын хар заг, Цагаан нуур-(104 км) - Тонхил сум -(45 км)  Сутай –(40км) – Угалзын даваа- (125 км)- Тахь нутагшуулах төв, Алаг хайрхан уул  - (25 км)  Бугат сум -(191 км) - Алтай хот  нийт -630 км/Шаргын өргөн уудам говь, хулан тахийн сүрэг, Хар сүүлт, зээр, янгир, Галданбошигтын булш, зэв, дуулгыг үзэх, төрийн тахилгат уулыг сонирхон, нэг өдрийн дотор жилийн 4 улирлын уур амьсгалтай танилцах/

Сутай хайрхан- Мөнхт цаст Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг хиллэн оршдог. Сутай уул нь цагаан нуруутай сарлагийн тошсон бух хойшоо хараад хэвтэж байгаа хэлбэртэй, сарлаг малаар элбэг уул юм. Иймээс энэ уулыг “Сүүтэй уул” гэж эртнээс нааш ам дамжин яригдсаар ирсэн бөгөөд олон зуун жилийн турш хэлэгдсээр Сүүтэй уул маань Сутай уул болжээ.  

Тахь нутагшуулах төв:Говийн их дархан газрын “Б” бүс болгон 1975 оноос тус бүс нутгийг улсын хамгаалалтанд авч, 1991 онд шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь нутагшуулах эрдэм шинжилгээ туршилтын төв нэртэй байгуулагдан 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд Тахийн талд Христиан Освальдын сангийн дэмжлэгээр анх 5 тахь Европоос авчирсан. Түүнээс хойш нийт 13 удаагийн тээвэрлэлтээр тахийг нэмж авчирсан бөгөөд одоогоор 150 гаруй толгой хүртлээ нэмэгдсэн байна.