Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Аймгийн Засаг даргын захирамж албан даалгаврын хэрэгжилт 2019 он

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

(Жилийн эцсийн байдлаар)

2019.12.24                                                                                                                                                                                      Алтай хот

 

 

Захирамжийн утга дугаар

 

Захирамжийн заалт

 

Хэрэгжилт

 

Хувь

1

Байгаль хамгаалах нөхөн сэргээх ажлын зардалд хөрөнгө гаргах тухай

2019.03.11

А/103

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2019 онд хамтран ажиллах гэрээний дагуу хавсралтад тусгагдсан ажлуудыг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэн ажилласугай.

2.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай

3.Ажлын санхүүжилт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

2019 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 142 506 мянган төгрөг төлөвлөгдсөн  захирамжийн дагуу байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас аймгийн хэмжээнд цөлжилтийн иж бүрэн судалгааны ажил, Гэгээн нуурын загасны нөөц тогтоох, Аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгал, уламжлалт зан заншлын талаар богино хэмжээний баримтат кино хийлгэх, байгаль хамгаалагчдыг мотоцикль, багаж тоног төхөөрөмжөөр хангах, амьтны аймгийг хамгаалах өсгөн үржүүлэх, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгааны ажил гүйцэтгэхэд шаардлагатай авто машины асуудлыг шийдвэрлэх, Хөхморьт сумын Сангийн далай, Жаргалан сумын Эрээн нууранд усны чанар, бохирдолт, түүнд нөлөөлж буй гидробиологийн хүчин зүйлсийн судалгаа хийх, зэрэг  6 ажил арга хэмжээг Орон нутгийн өмчийн газартай хамтран худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид заасан дүрэм, журам зааврын дагуу зохион байгуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан хяналт тавьж ажиллалаа.

100

2

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.03.11

А/104

1.Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдэх Цөлжилтийн төлөв байдал, ба менежмент ГААОНӨГ/201806028 дугаартай ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т олгосугай.

2. Гүйцэтгэгчийн санал болгосон ажил гүйцэтгэх хугацаа, технекийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг  Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай

3. Санхүүжилтийн гүйцэтгэл, ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

Аймгийн цөлжилтийн төлөв байдлыг үнэлж менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Экоинноваци хөгжлийн төв” төрийн бус байгууллага шалгарч захирамжийн дагуу  гэрээ байгуулан ажлын явцыг тухай бүр тайланган  ажил үйлчилгээг гүйцэтгүүллээ.

100

3

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай

2019.05.01

А/180

1.Аймгийн Засаг даргын дэргэдэх “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүрэм”-ийг нэгдүгээр хавсралтаар, орон тоо бүтцийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-д Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

Аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүрэм, бүтэц орон тоог батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Тус газар нь  дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 7, сумдын байгаль хамгаалагч 23,  үйлчилгээний ажилтан 9 нийт 41 орон тоотоогоор  үйл ажиллагаагаа явуулж байна.

100

4

Журам батлах тухай

2019.05.01

А/183

1.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтэс / С.Байгальмаа/-т  үүрэг болгосугай.

Тус журмыг албан бичгээр сумдад хүргүүлэн, 2 удаа албан бичгээр чиглэл өгч, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллалаа. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгийн судалгааг шинэчилж, энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч болон тэдгээрийн үйл ажиллагааны тайланг мэдээллийн санд оруулж, БОАЖЯ-нд бүртгүүллээ.

100

5

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.05.03

А/190

1.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдах ГААОНӨГ/201904033 дугаартай ажлыг гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т даалгасугай.

2.Гүйцэтгэгчийн санал болгосон ажил гүйцэтгэх хугацаа, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллаыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай

3. Санхүүжилтийн гүйцэтгэл ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

Тус газарт амьтны аймгийг хамгаалах өсгөн үржүүлэх, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгааны ажил гүйцэтгэхэд шаардлагатай авто машиныг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хөрөнгийг шийдвэрлүүлэн Ланд-105 авто машиныг иргэн С.Гэрэлт-Одтой гэрээ байгуулан худалдаж авсан.

100

6

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хөрөнгө гаргах тухай

2019.06.05

А/256

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2019 онд хамтран ажиллах гэрээний дагуу хавсралтад тусгагдсан ажлуудыг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлэн ажилласугай.

2.Байгаль хамгаалах нөхөн сэрээх арга хэмжээний зардлаар хийгдэх ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай

3.  Ажлын санхүүжилт үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус үүрэг болгосугай.

2019 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 152030.1 мянган төгрөг төлөвлөгдсөн  захирамжийн дагуу  аймгийн хэмжээнд ерөнхий агнуур зохион байгуулалт хийх, аймгийн 9 гайхамшиг буюу Говийн гайхамшигт 6 амьтдыг сурталчилах гэрэлт хөшөө, баримлын цогцолбор байгуулах, ундны усны нарийвчилсан шинжилгээний дүнг үндэслэн цэвэршүүлэх, цэнгэгжүүлэх, халдваргүйжүүлэх шүүлтүүр суурилуулах, усны тоо бүртгэлийн ажлыг аймаг, сум багийн хэмжээнд сав газрын захиргаадтай хамтран зохион байгуулах зэрэг  4 ажил арга хэмжээг Орон нутгийн өмчийн газартай хамтран худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид заасан дүрэм, журам зааврын дагуу зохион байгуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан хяналт тавьж гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч гэрээний дагуу заасан хугацаанд хүлээж авлаа.

100

7

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.06.12

А/285

1.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэх ГААОНӨГ/201904031 дугаартай ажлын гэрээ байгуулах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т даалгасугай

2. Гйцэтгэгчийн  санал болгосон  ажил гүйцэтгэх хугацаа хугацаа, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль журмын дагуу эрх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

3. Санхүүжилтийн гүйцэтгэл ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т  тус тус даалгасугай.

Аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгал, уламжлалт зан заншлын талаар богино хэмжээний баримтат киног хийлгэхээр байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас  15.0 сая төгрөгний  санхүүжилтийг шийдвэрлүүлэн гэрээ байгуулах эрх олгогдсон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу баримтат киноны сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулан гүйцэтгэгчээр  “Замбуутив продакшн” ХХК шалгарч  гэрээг байгуулан ажил үйлчилгээг гүйцэтгүүллээ.

100

8

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.07.04

А/324

1.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэх Гэгээн нуурын загасны нөөц тогтоох, ашиглалт явуулах судалгаа хийх ГААОНӨГ/2019 дугаартай зөвлөх үйлчилгээний ажлыг “ Эко үйлчилгээ ” ТББ-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т олгосугай.

2.Ажил гүйцэтгэх зохион байгуулах хугацаа, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг захиалагчийн хяналт, хариуцлагыг гэрээнд тодорхой тусган хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

3. Санхүүжилтийн гүйцэтгэл, зөвлөх үйлчилгээний ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/ Хөрөнгө оруулалт, хөгжллийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т тус тус даалгасугай.

Гэгээн нуурын загасны нөөц тогтоох, ашиглалт явуулах судалгаа хийх  зөвлөх үйлчилгээний ажлыг Орон нутгийн өмчийн албатай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулан тендерт шалгарсан “Эко үйлчилгээ ” ТББ-тай гэрээ байгуулан ажил үйлчилгээг гүйцэтгүүллээ.

100

9

Гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.07.22

А/342

1.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэх “Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын есөн гайхамшиг” гэрэлт самбар, Говийн гайхамшигт-6” гэрэлт хөшөөний цогцолбор байгуулах ГААОНӨГ/201906005 дугаартай ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “ Онхотын булаг ” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг олгосугай.

2. Ажил гүйцэтгэх зохион байгуулах хугацаа, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг захиалагчийн хяналт, хариуцлагыг гэрээнд тодорхой тусган хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

3. Санхүүжилтийн гүйцэтгэл, гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/ Хөрөнгө оруулалт, хөгжллийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / С.Байгальмаа/-т тус тус даалгасугай.

Гэрээ байгуулах эрх олгогдсон  захирамжийн дагуу  байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар аймгийн аялал жуулчлалын есөн гайхамшиг” гэрэлт самбар, Говийн гайхамшигт-6” гэрэлт хөшөөний цогцолбор байгуулах ажлыг Онхотын булаг ХХК-тай гэрээ байгуулан ажил үйлчилгээг гүйцэтгүүллээ.  Уг ажилд нийт 72000.0 мянган төгрөг зарцуулагдлаа.

100

10

Аймгийн ерөнхий агнуур  зохион байгуулалтын судалгааны ажилд гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.08.01

А/387

1.Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэх Аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа хийх ГААОНӨГ/201906006 дугаартай ажлыг “ Авралын эрэлд ” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг олгосугай.

2. Ажил гүйцэтгэх хугацаа, техникийн тодорхойлолт зэргийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг захиалагчийн хяналт, хариуцлагыг гэрээнд тодорхой тусган хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

3. Санхүүжилтийн гүйцэтгэл, ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/ Хөрөнгө оруулалт, хөгжллийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / П.Баасан /-т тус тус даалгасугай.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжигдэх аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа хийх ажлыг тендерт шалгарсан Авралын эрэлд ХХК-тай гэрээ байгуулан  ажил үйлчилгээг 2019 оны 08 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгүүллээ.

100

11

Алтай хотын гудамж талбай, гэр хороололд хогийн бункер хийх ажилд гэрээ байгуулах эрх олгох тухай

2019.08.01

А/383

1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын санхүүжилтээр хийгдэх Алтай хотын гудамж талбай, гэр хороололд хогийн бункер хийх ГААОНӨГ/201906003 дугаартай ажлыг “Бодонгийн ам ” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг олгосугай

2. Ажил гүйцэтгэх хугацаа, техникийн тодорхойлолт холбогдох хууль, журмын дагуу эрх үүрэг захиалагчийн хяналт, хариуцлагыг гэрээнд тодорхой тусган хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

3. Санхүүжилтийн гүйцэтгэл, ажлын чанарт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ч.Жаргалсайхан/ Хөрөнгө оруулалт, хөгжллийн бодлого төлөвлөлтийн хэлтэс / П.Баасан /-т тус тус даалгасугай.

Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын 20 сая төгрөгөөр  60 ширхэг хогийн сав хийлгүүлэх ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгаварыг боловсруулан өгч, тендер зурлуулсан. Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Бодонгийн ам” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж, аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/515 дугаар захирамжаар байгуулагдсан комиссоор хүлээн авч, айл өрхөд хүлээлгэн өгөв.

 

100

12

Үнэлгээний хороо байгуулах тухай

2019.07.26

А/367

1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Алтай хотын бие засах газар байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үнэлгээний хорооны дарга / Д.Батмагнай/

2.Тендерийн. баримт бичгийг боловсруулж, батлуулан худалдан авах ажиллагааг хариуцлагатай, хууль журмын дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо / Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

Тус ажлын тенедерийг 11 дүгээр сард зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, аймгийн ЗДТГ-т гэрээ байгуулж аажиллах тухай зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хүрээнд ГХБХБГ нь Хайчийн нуруу ХХК-тай гэрээ байгуулсан байна.

100

13

Хуулийн хэрэгжилтийг хангуулж, эргүүл, хяналт шалгалт хийх тухай 

2019.07.23

А/348

1.Байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны тухай, Ойн тухай Байгалийн ургамлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймгийн хэмжээнд хийх, эргүүл, хяналт шалгалтыг 2019 оны 7 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналын газар, Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар / Д.Батмагнай/-т хариуцуулсугай.

2. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий мах, нойтон арьс зэргийг төв суурин газарт оруулахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж аймаг, сумын төв, суурин газруудын төв замуудад эргүүл хяналт шалгалт , байнгын пост ажиллуулахыг бүх шатны засаг дарга, Цагдаагийн газар /Д.Болдсайхан/, Онцгой байдлын газар /З.Баттулга/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Түмэнбаатар/, Зооноз Өвчин судлалын төв / С. Батсайхан/ , Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т тус тус даалгасугай.

3.Хяналт шалгалтын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасугай.

4.Эргүүл хяналт шалгалтыг хийсэн тухай дүн мэдээг аймгийн онцгой комисст тогтмол мэдээллэж, ажлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Д.Батмагнай/-т үүрэг болгосугай.

БОАЖ-ын сайдын 2017 оны А/278 дугаар тоот тушаалын дагуу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ онд амьтан ургамал, ойн чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар аймгийн Засаг даргын даргын захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар,  Онцгой байдлын газрын албан хаагчид, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Есөнбулаг сумын байгаль хамгаалагч Э.Энхбаатар Э.Няндагсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эргүүл хяналтын ажлыг хувиарийн дагуу 2019 оны 07 сарын 23 –наас  10 сарын 20 хүртэл хугацаанд хамтран зохион байгуулан нийт 29 удаагийн эргүүл шалгалтаар 670 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, согтуугаар тээврийнхэрэгсэл жолоодож зугтсан 4 тээврийн хэрэгслийг журамлуулж, 7 удаагийн зөрчлөөр  нийт 4.820.000 төгрөгний нөхөн төлбөр, 1200.0 мянган төгрөгний торгууль  оногдуулж 4 ширхэг буу, 10 хавх хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа. Мөн энэ талын хууль тогтоомж  зөрчих, эрсдэлд орохоос урьдчилан  сэргийлэх  хор ургшийг арилгах, сургалт сурталчилгаа хийх соён гэгээрүүлэх чиглэлээр аймгийн телевиз, радио болон танхимын сургалтыг удаа дараа зохион байгуулан хийсэн.

 

 

100

14

Комисс томилох тухай

2019.10.08

А/517

1.Аймгийн 9 гайхамшиг болон Говийн гайхамшигт 6 амьтдыг сурталчлах гэрэлт самбар, баримлын цогцолбор байгуулах ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай

2.Дээрх ажлыг сумын удирдлага, холбогдох газруудын төлөөллийг оролцуулан хүлээн авч, орон нутгийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор танилцуулахыг ажлын хэсгийн дарга /Д.Батмагнай/-д даалгасугай.

Алтай хотын хүүхэд залуучуудын паркад 6 амьтны хөшөө барималыг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас санхүүжүүлж 60.0 сая төгрөгөөр,  аялал жуулчлалын есөн гайхамшигийг сурталчилах зорилгоор Алтай хотын төвд мэдээллийн гэрэлт самбарыг 12 сая төгрөгний санхүүжилтээр хийж гүйцэтгүүлэн  захирамжаар томилогдсон ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авлаа. Цаашид хамгаалалтын асуудлыг Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, Сум дундын ойн анги хариуцахаар боллоо. 

100

15

Комисс томилох тухай

2019.10.08

А/516

1.Баарангийн давааны авто зам дагуух ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар гаргасан худаг, услалтын сүлжээ байгуулах үлдэгдэл ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч хүлээн авах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. Дээрх ажлыг сумын удирдлага, холбогдох газруудын төлөөллийг оролцуулан хүлээн авч орон  нутгийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор танилцуулахыг ажлын хэсгийн дарга /Д.Батмагнай/-д даалгасугай.

Баарангийн давааны авто зам дагуух ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар гаргасан худаг, услалтын сүлжээ байгуулах үлдэгдэл ажлыг “Альфа зуч” ХХК техникийн даалгаврын дагуу гүйцэтгэсэн бөгөөд усалгааны ёмкос, услалтын системийг бүрэн угсарч хүлээн авах хүсэлт ирсэний дагуу Аймгийн Засаг даргын 2019 оны А/516 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  хүлээн авч акт үйлдэн, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Орон нутгийн өмчийн газрын эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн ашиглагч байгууллага болох сум дундын Ойн ангийн эзэмшилд хүлээлгэн өглөө.

100

16

Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2019.10.07

А/504

1.Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах аймгийн Засаг даргын дэргэдэх “ Химийн хорт болон аюултай ” бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

/нарийн бичгийн дарга: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

Аймгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах аймгийн Засаг даргын дэргэдэх “ Химийн хорт болон аюултай ” бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн салбар зөвлөл”-ийн хурлыг зохион байгуулж, хурлаар 2 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Мөн салбар зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулан, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж, батлуулав.

100

17

Ажлын хэсэг байгуулах тухай

2019.10.07

А/506

Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль явуулж байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй тэвшилтэд технологи нэвтрүүлсэн иргэн, малчны бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулан санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай.

2.Ногоон гэрчилгээ олгох журмын шалгуурыг хангасан иргэн, малчны бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан санал дүгнэлт гарган танилцуулж, урамшуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч (П.Баасан)-д үүрэг болгосугай.

Орон нутагтаа байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй дэвшилтэт технологи  нэвтрүүлсэн иргэн, малчны бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах  зорилгоор “Ногоон гэрчилгээ олгох журам”-ыг аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн А/85 дугаар захирамжаар батлууллаа. Тус журмыг сурталчилан таниулж, идэвхтэй оролцуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Энэ ажлын хүрээнд 2018-2019 онд журмын шалгуур хангасан материалуудыг 3 дугаар улиралд багтаан ирүүлэх талаар аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны А/506 дугаар захирамжийг сумдад албан бичгийн хамт хүргүүлсэн боловч  журмын шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллага байхгүй байна. Энэ талаар аймгийн хэмжээнд сургалт сурталчилгааны ажлыг улирал бүр зохион байгуулж байгаа боловч  журмын шалгуур хангасан материал ирэхгүй байна.

70

18

Ажлын хэсэг томилох тухай

2019.10.08

А/519

1.Цоохорын цоглог найзууд “ Ирвэсний эх нутаг-2019 ”фестивалийг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Ховд, Баян-Өлгийн Увс, Өмнөговь аймаг,  Оросын холбооны улсын төлөөлөл нийт 108 хүүхдийг хамруулан Алтай хотод зохион байгуулах тус арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Мэдээ оруулсан : 2019-12-25 00:00:00

2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.