Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэж буй Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх гүйцэтгэгчээр шалгарсан Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК–тай 2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээний 4.2 дугаар заалтад заасны дагуу нөхөн сэргээлт хийх газрын хил заагийг тэмдэгжүүлэн, байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 6 дугаар сарын 13-нд батлуулснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллаагааг явуулж эхэлсэн болно.
Ажил гүйцэтгэх гэрээ болон нөхөн сэргээлт хийх ажлын удирдамжинд заасны дагуу явцын хяналт шалгалтыг Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баруун бүсийн газрын Говь-Алтай аймаг дахь албатай хамтран 11 удаагийн хяналт шалгалтыг хийж тухай бүрт нь илтгэх хуудас бичин байгууллагын даргат танилцуулан ажилласанаас гадна гэрээнд тусгагдсан ажлыг чанартай, хугацаанд нь багтаан хийж гүйцэтгэх тухай 2 мэдэгдэх албан бичиг, хугацааг сунгах тухай 1 албан бичгийг тус тус хүргүүлэн ажилласан.
Ингэснээр тус ажлыг ажлын удирдамжинд болон гэрээнд тусгагдсаны дагуу чанартай хийлгэн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/226 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авч акт, дүгнэлт үйлдлээ.
Мэдээ оруулсан : 2014-10-11 11:01:11