Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчны үнэлгээ, аудит
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ

      Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи жилүүдэд байгалийн нөөц баялгийг эмх замбараагүй ашигласнаар байгаль орчны орчны бохирдол, доройтол, байгалийн нөөц баялгийн хомсдол үүсэж, бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн хэмжээний хөрөнгө, хүч шаардлагатай болж байна. Иимд шинээр барилга байгууламж барих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай болсон. Ингэснээр байгаль орчны бохирдол доройтлыг хязгаарлах, байгалийн нөөц баялаг бохирдох, хомсдохоос сэргийлэх, төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх, экологи-эдийн засгийн үр ашгийг нээгдүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг болзошгүй эрсдэл, хомсдлоос сэргийлэх, тухайн төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоож, түүнийг бууруулах болон арилгах арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.

 

      Байгаль орчны үнэлгээний тухай хууль батлагдснаас хойш нийт 311 төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргаснаас ШТС-ын төсөл 113 буюу 36,3 хувь, Үйлдвэр үйлчилгээний төсөл  44   буюу 14,2 хувь, Уурын зуухны төсөл  19 буюу 6,1 хувь, бусад төсөл 135 буюу 43,4 хувийг тус тус эзлэж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль шинэчлэн найруулсантай холбогдуулан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах журам”, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам” “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” –ууд тус тус шинэчлэгдэн батлагдаад байна.

      Шинэчлэгдэн батлагдсан хууль, дүрэм, журмуудыг танилцуулах, хэрэгжүүлэн ажиллах зорилгоор орон нутагт байгалийн нөөц, баялаг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга , эрхлэгч, менежер болон  байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтнуудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээ, аудитын эрх зүйн шинэчлэлийн асуудал сэдэвт сургалтын 2014.05.26-27 ний өдрүүдэд зохион байгууллаа.

      2014 оны 3 дугаар улирлын байдлаар уурын зуухны 2, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих 3, хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булах 1, шатахуун түгээх станцын /шинэчилсэн/ 14, тоосгоны үйлдвэрийн 1  нийт 21 төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлийг гаргаж хүргүүлээд байна. Үнэлгээнд хамрагдсан төслүүдийн дүгнэлтүүдийг http://geodata.mne-ngic.mn/eia/ үнэлгээний мэдээллийн санд оруулан ажиллаж байна.

      Мөн шинээр хэрэгжих гэж буй болон нөхөн үнэлгээ хийлгэх шаардлагатай төслүүдийн хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны ерөнхий  үнэлгээ  хийлгэхэд бүрдүүлэх шаардлагатай материал болон холбогдох хууль эрх зүйн талаар зөвлөгөө, заавар өгч хамтран ажиллаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, олгох хугацаа

  1. Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /албан бичиг/
  2. Эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан ТЭЗҮ, зураг төсөл
  3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан эсэх /газрын зөвшөөрөл, ТХГН-т байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/
  4. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт /Төсөл хэрэгжүүлэгч өөрөө хийж баталгаажуулсан байх/
  5. Төсөл хэрэгжих орчны тойм зураг (топо, сансрын, кадастрын)
  6. Тухайн төсөл нь хэрэгжих орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хэрхэн уялдах боломжтой талаарх сумын Засаг даргын тодорхойлолт
  7. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/

Олгох хугацаа: Материал хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт олгох ба шаардлагатай тохиолдолд 14 хоногийн хугацагаар нэг удаа сунгаж болно.

Мэдээ оруулсан : 2014-10-22 10:11:10
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.