Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Улсын төсөв болон байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх хуримтлуулах чиглэлээр худалдан авах ажлын явц

Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар  2014 онд Завхан гол, Халиун гол, Зүйлийн голуудад энгийн хамгаалалын бүс тогтоож, тэмдэгжүүлэн загон татах ажил, 5 булгийн шандны эхийг хашиж хамгаалах ажлыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны 135 тоот албан бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.2-д заасны дагуу босго үнээс хэтрээгүй тул захиалагч тал шууд гээрээ байгуулан ажиллах боломжтойг зөвлөсний дагуу мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс тус аймгийн 18 сумын Засаг даргын тамгын газарт албан тоот хүргүүлж, Байгууллагын блог, Facebook  ашиглан мэдээлэл хүргэн төсөл хүлээн авч газрын даргын А-92 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг сонгон шалгаруулан гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулан ажлын явцын хяналтыг тогтмол хийн ажиллаж байна.

Төсөл арга хэмжээ

Тоо хэмжээ

Хэрэгжилт

Хувь

1

Булаг шандны эхийг  хашиж, хамгаалах

5 ш

    Булаг шандны эхийг  хашиж, хамгаалах ажлыг Дарив сумын 4  дүгээр багийн  Майхны эхний булаг, Бигэр сумын 1 дүгээр баг Гозгорын булгийн эх, Тайшир сумын Хуримт баг Хуримтын эх булаг, Жаргалан сум Тээл баг Шонхорын булаг, Чандмань сумын Өлзий булаг баг Талын шанд булгийг хамгаалахаар шийдвэрлэснээр дээрх сумдад албан бичиг хүргүүлэн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдийг хамруулан төсөл хүлээн авч шалгарууллаа.

Үүнд Дарив сум Баянбургас байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн “Хамгаалагдсан булаг” төсөл, Бигэр сум Гозгорынхон малчны бүлгийн “Гозгорын булаг” төсөл, Тайшир сум Номгон байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн  “Хуримт” төсөл, Жаргалан сум Зөв эргүүлэг малчдын холбоо төрийн бус байгууллагын “Шонхорын булгийн эхийг хамгаалах” төсөл, Чандмань сум  Булгийн эх бүлгийн “Голын эхний усны хамгаалалт” төслүүдийг шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 5,0 сая төгрөгийг олгон ажлыг эхлүүлсэн Бигэр сумын Гозгорын булгийн эх, Чандмань сумын Талын шанд булгийн эхийг хамгаалах ажил хийгдэн гүйцэтгэгчид тайлангаа ирүүлсэнийг хянан үзэхэд  техникийн тодорхойлолт, ирүүлсэн төсөл,  гэрээний зарим нөхцөлүүдийг дутуу гүйцэтгэснийг дахин хийлгэхээр шаардлага тавиад байна. Дарив сумын Майхны эхний булаг, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булгуудийн хамгаалах материалаа татан бэтгэл ажил хангагдан ажлаа эхлүүлсэн байна 9 сарын 01 өдөр гэхэд гүйцэтгэж дуусна.

70

3

Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэх

3

    Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэн хамгаалалтыг сайжруулах зорилгоор байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гадаргын ус унд ахуйдаа хэрэглэдэг сумдаас нэн шаардлагатай Тайшир сумын Завхан гол, Тонхил сумын Зүйлийн гол, Халиун сумын Халиун голд энгийн хамгаалалын бүс тогтоож, тэмдэгжүүлэн загон татах ажлыг хийхээр сумдаас төслийг хүлээн авч  шалгаруулан Есөнбулаг сумын ....... гэрээ байгуулах ажлаа эхлүүллээ.

Уг ажил 10 сард хийгдэж дуусна.

30

Улсын төсвөөр хийгдэж байгаа ажил

2

Цогт сумын Тоонотын хоолойн хөв барих

3346,0м3

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  183087000 төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна.

 Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс  эхлэж 07 сарын 10-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэх газарт ажилчдын байрлах гэр, техник, машин механизм, түлш шатахуун болон шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргэх зэрэг бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн.

2014 оны 7 сарын 16-нд барилгын ажил эхлэх зөвшөөрөл гарснаар газар шорооны ажлыг эхлүүлэн  боомтын тэнхлэг ус хурах талбайн үржил шимт өнгөн хөрсийг 10см, зарим газар 80см-1м хүртэл зузаантайгаар хуулж төлөвлөсөн талбайд овоолсон. Мөн нийлэг хальсны амыг дарах шуудууг гараар ухах зэрэг ажлыг орон нутгийн иргэдээс туслах ажилчид авч ажиллуулан нийт ажлын 40 хувийг гүйцэтгэсэн байна.

50

 

 

 

 

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:53:54
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.