Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт /2014 оны эхний хагас жилийн байдлаар/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт

Арга хэмжээний дугаар

Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжүүлэх хугацаа

Биелэлт

 

1.АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

 

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

 

 

228

Орон нутаг дахь иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргах

1

Орон нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангаж, төрийн зарим чиг үүргийг ТББ-иар гүйцэтгүүлнэ.

    2013

Улсын төсвийн хөрөнгөөр булаг шандны эхийг хашиж хамгаалах, ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлуудыг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлж байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчийг булаг хамгаалахаар ирүүлсэн 9 төслөөс сонгон шалгаруулж,  Дарив сумын “Баянбургас” нөхөрлөлийн “Хамгаалагдсан булаг төсөл”, Бигэр сумын Гозгорынхон малчны бүлгийн “Гозгорын булаг” төсөл, Тайшир сумын Номгон нөхөрлөлийн  “Хуримт” төсөл, Жаргалан сумын Зөв эргүүлэг малчдын холбоо төрийн бус байгууллагын “Шонхорын булгийн эхийг хамгаалах” төсөл, Чандмань сумын  Булгийн эх бүлгийн “Голын эхний усны хамгаалалт” төслүүдийг шалгаруулан гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт болох 5 сая төгрөг олгоод байна. Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн зурвас байгуулах ажлыг Худалдан авах ажиллагаанаас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу Бигэр сумын Мянгайн услалтын системийг түшиглэн ойн зурвас байгуулахаар “Төгөл шугуй” ХХК-ны захирал О.Алтанчимэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

 

30

230

Томоохон гол, мөрнүүдэд урсацын тохиргоо хийх замаар усан сан байгуулж бүс нутгийн усны хэрэгцээг хангах. Хөв цөөрмүүдийг байгуулна.

2

Бороо, цасны усыг хуримтлуулах замаар хөв, цөөрөм байгуулах ажлыг дэмжин, урамшуулах, унд ахуйн усны эх үүсвэр, булаг, рашааны эхийг тохижуулан, хамгаална. 

2013-2016

    Цогт, Баян-Уул, Эрдэнэ, Төгрөг сумдад хур тунадасны усыг хуримтлуулж хөв цөөрөм, усан сан байгуулах ажлын зураг төсөв  хийгдээд байна.

           Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  183087000 төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна. Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаа эхлэж, 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар хүлээлгэн өгнө.

          Энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр Дарив сумын Майхны эхний булаг, Бигэр сумын Гозгорын булгийн эх, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булаг, Чандмань сумын Талын шанд булгийг төрийн бус байгууллага, байгаль хамгаалах нөхөрлөл, малчны бүлгүүдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.  Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 5,0 сая төгрөгийг олгосон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

232

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх

4

Орон нутгийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгон хууль тогтоомжид тусгаж, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлнэ.

2013-2014

            Байгалийн унаган төрх, ховор амьтан ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах зорилгоор нийт 13 сумын 37 газрыг  орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг.       

    Орон нутгийн тусгай хамгаалалттай дээрх 37 газрын мэдээллийг БОНХЯ болон Ашигт малтмалын газрын кадастрын системд цэгцлэн шинэчлэн бүртгэх ажлын хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан зорилгоо тодорхойлоогүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа заагаагүй, тусгай хэрэгцээний газар бусад талбайнуудтай давхцсан зэрэг алдаанууд гарсан байна. 

   Иймд дээрх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд байлгах мөн шинээр нэмж авах шаардлагатай тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт талтмалын тухай хуульд нийцүүлэн  15 сумын нутагт нэр бүхий 67 газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулсан.

   Чандмань, Жаргалан, Бигэр, Эрдэнэ, Тонхил сумдын нийт 19 газрыг сумын Иргэдийн хурлын тогтоолоор, Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Хөхморьт, Халиун, Шарга, Цогт, Баян-Уул, Цээл, Төгрөг сумдын нутагт нийт 48 газар нутгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгүүллээ.

  Ингэснээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4217505,6 га буюу 29.8 % улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 1841431,52 га буюу 13,01 % нь орон нутгийн тусгай хамгаалалтанд хамрагдаад байна.

 

70

233

Ойг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах ажлыг эрчимжүүлж, зүй зохистой ашиглах, мод орлох технологийг нэвтэрүүлэх

4

Арчилгаа, цэвэрлэгээний огтолтын технологийг боловсронгуй болгож, ойг доройтлоос хамгаална.

2012-2016

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил болон ойн арчилгаа цэвэрлэгээний ажил  төлөвлөгөөний дагуу 8 сард хийгдэх бөгөөд холбогдох бичиг баримтыг боловсруулж байна.

30

5

Улсын ойн сангийн шинэчилсэн бүртгэл тооллого явуулж, ойжуулалтын ажлыг 30000 га-аас доошгүй талбайд хийнэ.

2012-2015

Ойн сангийн тооллогын ажлыг ой судалгаа хөгжлийн төвөөс энэ онд бүх аймагт хийхээр төлөвлөсөн байгаа.

            Аймгийн хэмжээнд Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 га ойжуулалтын ажлыг Сум дундын ойн ангиар хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 3 га-д ойн зурвас байгуулах ажлыг ХААА-наас шууд гэрээ байгуулах эрх олгосны дагуу сумаас төсөл авч сонгон шалгаруулж Бигэр сумын Төгөл шугуй ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлж байна. Мөн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлын хүрээнд Сум дундын ойн ангиар Халиун сумын Гүү бариач багийн саарал гэдэг газар туршилтын журмаар 2000 орчим шигүү ургасан шинэсний суулгацыг шилжүүлэн суулгасан .                                           

90

234

Устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээх, тарималжуулах ажлыг эрчимжүүлнэ.

3

Нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь сэргээн нутагшуулан зориудаар өсгөн үржүүлж, удмын санг хадгалан, хамгаална.

2012-2014

ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд энэ зүйлийн амьтны хувьд Зүүн гарын говь нь уугуул нутаг нь юм. 2012 оноос хойш 3 удаагийн тахийн тээвэрлэлээр 4 азарга, 8 гүү нийт 12 тахийг БНХАУ, Чех улсаас тээвэрлэн авчирч амжилттай нутагшуулж байна. 2013 оны хавар ойролцоогоор 35 гүү хээлтэй байсан. 2014 оны 04 сарын 16-наас эхлэн тахийн гүүнүүд төрж эхэлсэн бөгөөд хагас жилийн байдлаар 23 унага шинээр төрснөөс 3 унага зүй бусаар хорогдож 20 унага эсэн мэнд бойжиж төрөлх сүрэгтээ идээшилж байна. Энэ оны хагас жилийн байдлаар ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт тахийн тоо толгой 3 оронтой тоонд хүрч амжилттай сэргээн нутагшиж байна.

2011 оноос эхлэн БОАЖЯ-ны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг  хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар “Захын ус”-ны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг  байна. Энэ онд 2 ингэ ботголож ботгонууд эсэн мэнд бойжиж байна. 2014 оны 05 сарын 20-нд ГАА-ийн Цогт сумын мал эмнэлэг үржлийн тасгийн малын эмч Г.Алимаагаар хавтгайн хашааг ариутгах, эрүүлжүүлэх вакцин хийлгэлээ. Зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд 5 сарын 23-нд хашаанаас гарган байнгын хариулганд байлгаж байна.

Мазаалай баавгайг хүзүүвчлэх, тоо толгойг судлах, хаврын байршил нүүдэл шилжилт хөдөлгөөн, зан байдлыг судлах маш чухал зорилго бүхий судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажилд ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн судлаачид болон  Олон улсын баавгай нийгэмлэгийн мэргэжилтнүүд  хамтарсан “Gobi bear project” судалгааны багийнхан гүйцэтгэв. Судалгааны ажил 2014 оны 04 сарын 21-нээс  эхлэн 05 сарын 13 хүртэл 22 хоног ажилласан. Судалгааны ажлаар мазаалай баавгайд хүзүүвч зүүх, идэш тэжээлийг судлах, үсний дээж цуглуулах, автомат зургийн аппарат байрлуулах зэрэг судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны ажлаар Шар хулсны районы Цагаан тохойгоос 2 мазаалай, Цагаан бургасны баянбүрдээс 1 мазаалай баавгай барьж сансарын болон радио дохиололт хүзүүвч зүүлээ. Тухайн баавгай бүр анх удаа баригдаж байгаа 1 эм, 2 эр баавгай байлаа.

 

70

4

Биологийн олон янз байдлын судалгаа шинжилгээний ажлыг цогц байдлаар явуулж, газарзүйн мэдээллийн сангийн технологи нэвтэрүүлж, бүртгэл, мэдээллийн санг өргөжүүлнэ.

2012-2015

           Биологийн олон янз байдлын талаарх судалгаа мониторингийн мэдээллийг  тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаададын биосан программ дээр нэгтгэн Байгаль орчны газраар дамжуулан ШУА-ын биологийн хүрээлэнд хүргүүлж ажиллаж байна.

       Мөн тус газрын дэргэдэх байгаль хамгаалагчдын тайлан бөхөн бүхий сумдын байгаль хамгаалагчдын тайланг тус тус нэгтгэн   мэдээллийн санд нэгтгэн ажиллаж байна.

50

240

Цөлжилтөөс сэргийлж, бэлчээрийн талхлалтыг бууруулах зорилгоор бэлчээр, усны цогц бодлгыг хэрэгжүүлэх.

1

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бодлогыг экологи-эдийн засгийн бүсүүдээр боловсруулж, зарим голын сав газарт хэрэгжүүлнэ.

2013-2015

           2014 онд Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааг Алтай хотод байгуулан үйл ажиллагаагаа явуулж  байна. 

         Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах гэж байгаатай холбогдуулан тухайн сав газарт хамрагдаж буй Баян-уул, Бигэр, Дэлгэр, Есөнбулаг, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмана, Шарга, Эрдэнэ  нэр бүхий 12 сумдаас судалгаа аван ажиллаж байгаа бөгөөд усны тооллогын ажлыг 9 сард хийхээр төлөвлөж байна.

50

2

Газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээ авч, бэлчээр, хөрсний хүлэмжийн хий шингээх чадавхийг дээшлүүлнэ.

2013-2016

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан заган ойн ойжуулалт хийх төсөл сонгон шалгаруулах уралдаанд Сум дундын ойн анги 3 га талбайд заган ойн ойжуулалт хийхээр шалгараад байна.                                                                      

30

241

Цөлжилтийн явц \эрчим\-ыг хянах нэгдсэн сүлжээ байгуулж, цөлжилтөд өртсөн нутагт цөлжилттэй тэмцэх ногоон ажлын байр бий болгох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

2

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хөхүүлэн дэмжинэ.

2013-2015

    Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 8 төрийн бус байгууллага, 40 нөхөрлөл, 27 эко клуб, нийт 75 оролцооны бүлэгт 1870 хүн хамрагдан, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 113 идэвхитэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж байна. Дээрх оролцооны бүлэг, иргэдийг идэвхижүүлэн хамтран ажиллаж байна.

    Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах, булаг шандны эх хамгаалах ажлыг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Мөн идэвхитэн байгаль хамгаалагч 7-г шинээр томилон ажиллуулж байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажлыг хийлгэж байгаа бөгөөд Есөнбулаг сумын Рашаант багийн усан сан, ойн сан бүхий Өл, Ялаат зэрэг газарт хууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор идэвхитэн байгаль хамгаалагч 2-г томилон, хөдөлмөр эрхлэлтийн сангаас цалинжуулан 5 сарын хугацаатай ажиллуулж байна.                             

30

 


 

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:43:05
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.