Булаг шандын эхийг хашиж хамгаалах загвар зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторинг судалгаа хийх дэвтэр хөтлөх журмыг танилцуулан цаашид мөрдөж ажиллах талаар чиглэл өгөх, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, журмыг танилцуулах, “100 булаг, 1000 малчин, 15000 бөхөн” хамгаалахтай холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэр бий болгох зорилгоор сум орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, идэвхжүүлэх, 2023 онд хамгаалах булгийн материал хүлээлгэн өгөх талаар харилцан тохиролцож гурвалсан гэрээнд тусгах санал авах, Ус бохирдуулагчийн тооллого зохион байгуулах зэрэг ажлуудыг Дарив, Хөхморьт, Шарга, Баян-Уул, Халиун, Тонхил, Төгрөг сумдад зохион байгууллаа. Мөн Сумдын ИТХ, Засаг дарга нар 2024 онд малын хөлийн татвараас бүрдсэн орлогын 20 хувийг булаг хамгаалах ажилд зарцуулахаар боллоо.
Мэдээ оруулсан : 2023-04-06 17:22:25