Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 03-ны хооронд хийсэн ажлын мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

                                          7 ХОНОГИЙН АЖЛЫН  МЭДЭЭ

 

2020.04.03                                                                                              Алтай хот

 

Тус газраас 2020 оны 03 дугаар  сарын 28-наас  04 дүгээр  сарын 03-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Хөхморьт сумын ундны худагт цэвэршүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах, худгийн барилга байгууламжинд дулаалга, завсар хийх, худгийн эрүүл ахуйн бүс тогтоон, хашаа хамгаалалт хийж тэмдэгжүүлэх, өвлийн улиралд доголдолгүй ажиллах, байгальд ээлтэй, эрүүл ахуйн шаардлага хангахуйц байдлаар халаалт дулааны асуудлыг шийдвэрлэх, айл өрх, хүүхэд багачуудад ундны усыг тасралтгүй хүргэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор санхүүжилтийг  НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлал  нийт 116.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орон нутгийн өмчийн газартай хамтран  худалдан авах ажиллагааг зохион байгуулан тендерт шалгарсан Баялаг говь ХХК-аар хүчин чадал бүхий шүүлтүүртэй ухаалаг худгийг суурилуулан ашиглалтад орууллаа. 

2.Тонхил сумын Цогц эрин транс ХХК-ий Бөөрөгийн алтны шороон ордны 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт  тавьж, дүгнэлт гаргахаар  аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжаар шинэчлэгдсэн ажлын хэсэг Тонхил сумд 04 дүгээр сарын 03-ны өдөр ажиллаж байна.

3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, 2020 онд аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтүүдийг тус тус  I улирлын байдлаар гарган ХОХБТ-ийн хэлтэст албан бичгээр хүргүүллээ.

 

 

                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Мэдээ оруулсан : 2020-04-03 14:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.