Тус газраас 2020 оны 03 дугаар сарын 07-нooс 03 дугаар сарын 13-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :
1.Тус аймгийн хэмжээнд 44 нөхөрлөл байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрх нөхөрлөлүүдийн гэрчилгээний хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай бөгөөд тус байгууллагын хувьд бүс нутгийн онцлогийг харгалзан үзэж шинээр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг байгуулан үйл ажиллагааг нь дэмжин бэхжүүлэх ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан, Унаган байгалийн тогтворжилийг хангах төслүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн тул нөхөрлөлийн гэрчилгээ 100 ширхэг, аймгийн хэмжээнд хаягдал ус хаяах, зайлуулах зөвшөөрлийн 200 ширхэг гэрчилгээг авахаар захилгыг тус тус БОАЖЯ-нд хүргүүлээ.
2.Тэс петролум шатахуун түгээх станцын менежментийн төлөвлөгөөг хянан баталсан.
3.Нүүдлийн шувуудаар шувууны томуу болон халдвар тархах магадлал өндөр тул мэргэжлийн байгууллагаас нийт ажилтан албан хаагчдад мэдээ мэдээлэл зөвлөгөөг өглөө.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Мэдээ оруулсан : 2020-03-13 10:00:00