БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ
2020.02.07 Алтай хот
Тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 07-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :
1. Шарга, Тѳгрѳг, Халиун сумдын нутаг болох Шаргын говь, Хүрэн гол, Олонбулаг, Халиуны хоолойд зэрлэг амьтдад 2 дугаар ээлжийн арга хэмжээнд 100 боодол өвсийг тавьж биотехникийн арга хэмжээг авч ажиллалаа.
2.Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж аймгийн Засаг даргаар батлууллаа.
3. Байгаль орчны статистик мэдээллийн сангийн чанарыг сайжруулж, давхцалыг арилган, мэдээллийг үнэн бодитой болгох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/527 дугаар тушаалаар “Байгаль орчны статистик мэдээллийн маягт, түүнийг нөхөх заавар” шинэчлэгдэн батлагдсан.
Үүний дагуу сумдын БОХ-ын мэдээллийг 2019 оны байдлаар сум тус бүрээр нэгтгэх улсын мэдээллийн санд оруулах ажил хийгдэж байна.
Мэдээ оруулсан : 2020-02-07 11:00:00