Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 31-ны хооронд хийсэн ажлын мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

                                          7 ХОНОГИЙН АЖЛЫН  МЭДЭЭ

 

2020.01.31                                                                                                   Алтай хот

 

Тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 31-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

 

1.Есөнбулаг сумын Наран багийн нутаг Нарангийн эх хэмээх газар малчин айлын гадна Халиун буга үхсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар хээрийн зэрлэг махчин амьтанд бариулсан нас бие гүйцсэн хөгшин буга байхыг тогтоож дээж авлаа.

2.Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр энэ онд хийгдэх Алтай хотын ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг сайжруулахад  шаардлагатай тонтог төхөөрөмж, тарьц суулгац нийлүүлэх 4 багц тендерийн ажлын даалгавар техникийн тодорхорйлолыг боловсруулж ХОХБТХ-д хүргүүллээ.

3.Аймгийн Засаг даргын орлогч, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагчийн удирдамжын дагуу Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санал авах, сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлаар аймгийн ЗДТГ, ГХБХБГ, ХХААГ, БОАЖГ-ын ажлын хэсгийн төлөөлөлүүд  Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Халиун сумдад 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 02-ны хооронд  ажиллаж байна.

4.Байгууллагын өмч хамгаалах байнгийн  зөвлөл 2020 онд байгууллагын эд хөрөнгө, ашиглалт хамгаалалтын талаар хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.

Мэдээ оруулсан : 2020-01-31 15:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.