Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 17-ны хооронд хийсэн ажлын мэдээ

Тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 17-ны хооронд  хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :

1.Байгаль, цаг уурын төлөв байдал хүндэрч байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой комисс, ЗДТГ-ын зүгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шарга, Тѳгрѳг, Халиун сумдын нутаг болох Шаргын говь, Хүрэн гол, Олонбулаг, Халиуны хоолойд зэрлэг амьтдын байршил, ѳвѳлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан хээрийн судалгааг хийж  дээрхи сумдын бүс нутгийн 6 цэгт  50 боодол өвсийг тавьж биотехникийн арга хэмжээг авч ажиллалаа. Энэ хугацаанд 10 сүргийн 80 гаруй бѳхѳн, 7 сүргийн 45 хар сүүлт зээр бүртгэсэн байна.

2.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 сарын 02-ны 41 дүгээр тогтоолоор Говь-Алтай, Ховд аймгийн дунд орших тѳрийн тахилгат Сутай хайрхан уулыг байгалийн нѳѳц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Монгол улсын хууль тогтоомжид зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дархан цаазат газар, Байгалийн цогцолбор газрын хамгааллыг БОАЖЯ хариуцахаар байдаг бол Байгалийн нѳѳц газар, Дурсгалт газрын хамгааллыг аймгийн Засаг дарга хариуцахаар заасан байдаг.

2020 оны 01 сард хоёр аймгийн Засаг даргын захирамжаар Сутай хайрхан уулын хамтын менежментийн зѳвлѳлийг байгуулсан бѳгѳѳд  2020 оны 01 сарын 16-ны ѳдѳр Ховд аймагт Хамтын менежментийн зѳвлѳлийн анхдугаар хурал болж тус газрын дарга, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг нар оролцож  хурлаар нэгдсэн зѳвлѳлийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгох, 2020 оны тѳлѳвлѳгѳѳгѳѳ хэлэлцэн баталллаа.

3.  Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах болон 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг аймгийн холбогдох газар, салбарын байгууллагууд  хамтран зохион байгуулан хэлэлцэн ажиллалаа. 

2020 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 24-ны хооронд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө:Үүнд

1.“Мөнгөн өвөл-2020”  арга хэмжээг  зохион байгуулан ажиллана.

2.Байгаль орчны статистик, мэдээллийн сангийн БОХ маягтууд  шинэчлэгдэж байгаатай холбогдуулан  мэдээллийн сангийн сургалт Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 21-нээс 24-ны хооронд зохион байгуулагдах тул тус газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд сургалтад хамрагдана.

Мэдээ оруулсан : 2020-01-17 14:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.