Ногоон гэрчилгээ олгох журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг уриалж байна.
Байгаль орчны салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөө /2012-2020/, Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр/2012-2020/-т байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй дэвшилтэд технологи нэвтрүүлсэн иргэн, малчны бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгох замаар байгаль орчныг хамгаалах хамтын менежментийг хэрэгжүүлэн ажиллахаар заасан байдаг билээ.
Монгол Улсын Засгийн газраас 1998 оны 95 дугаар тогтоолоор “Байгальд ээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгуулагыг урамшуулах журам”-ыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор тус журмыг шинэчлэн баталсан .
Дээрхи журмын дагуу орон нутгаас урамшуулалд хамрагдахаар 2011 онд Бигэр сумын Өөшид иргэн Д.Чүлтэмийн 8 га талбайд мод тарьж ургуулан хоёрдогч түхий эд болох шил, сав ашиглан жан зохиж шавраар хашаа барьсан арга технологи, 2012 онд байгалийн сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан үйлдвэрлэж буй Тайширын усан цахилгаан станцын байгальд ээлтэй дэвшилтэд тоног төхөөрөмжиин талаар материал бүрдүүлэн явуулсан боловч урамшуулалд хамрагдаагүй болно.
Иймд аймгийнхаа хэмжээнд урамшууллын системийг бий болгон ажиллах нь нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчноо хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж үзэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020 он/, Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэн, малчны бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах Ногоон гэрчилгээ олгох журмыг батлуулан ажиллахаар тусган болно.
Тус ажлын хүрээнд ногоон гэрчилгээ олгох журмыг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засаг даргын 2018 оны 03 дуаар сарын 22 ны өдрийн А/85 дугаар захирамжаар батлуулан гаргалаа.
Йимд та бүхэн журмын хэрэгжилтийг ханган идэвхтэй оролцоно уу.
Мэдээ оруулсан : 2018-03-22 11:00:00