Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Журмын төсөлд санал авч байна

Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам/төсөл/

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь хогийн цэгийн үйл ажиллагаа болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Хог хаягдал булшлах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага болон хог хаягдлыг сэргээн ашиглах, булшлах,  устгах ажил эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд энэхүү журмыг удирдлага болгоно.

1.3.Аймаг, сум, тосгоны төвлөрсөн суурин газар бүр хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгтэй байх бөгөөд энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллана.

1.4. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлах, устгах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагатай сумын Засаг дарга гэрээ байгуулан  гүйцэтгүүлж болно.

            1.5.Энэхүү журамд орсон нэр томьёог Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанаар ойлгоно.

1.6. .................................................................................................................

Хоёр. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, тэдгээрт тавигдах шаардлага

2.1. Аймаг, сум, тосгоны төвлөрсөн суурин газарт энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хогийн цэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар сум, тосгоны Засаг даргын тамгын газруудад олгоно.

2.2. Аймаг, сум, тосгоны төвлөрсөн суурин газрын хогийн цэгийг сумын Засаг даргын тамгын газар хариуцаж ажиллана.

2.3.Төвлөрсөн суурин газраас бусад газарт түр болон удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах байдлаар аймгийн Засаг дарга олгож, сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллана.

2.3.1. Түр буюу 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлын түр цэг зөвшөөрөл олгож, жил бүр гэрээ байгуулан ажиллана.

2.3.2. Удаан буюу 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлын төвлөрсөн цэгийн зөвшөөрөл олгож, жил бүр гэрээ байгуулан ажиллана.

2.4. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ.

2.4.1.Албан хүсэлт

2.4.2.Сумын Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах газрын кадастрын зураг

2.4.3.Хогийн цэгийн үйл ажиллагааны танилцуулга /хогийн цэгийн байршил, хамрах талбай, жилд төвлөрүүлэх хогний хэмжээ гэх мэт.../

2.4.4. Хогийн цэгийн орчны байгаль орчны тодорхойлолт

2.4.5. .................................................................................................

2.5. Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар олгож, сумын Засаг дарга гэрээ байгуулан ажиллана.

2.6. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ.

2.6.1. Албан хүсэлт

2.6.2.Байгаль орчины асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн маягтын нотриатиар батлуулсан хуулбар

2.6.3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.6.4. Сумын Засаг даргын дэмжсэн эсэх албан бичиг

2.6.5.Хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааны төсөл

2.6.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

2.6.7. ...........................................................................................................

2.7.Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн байршил нь дараахь шалгуурыг хангасан байна.

2.7.1. хүн амын суурьшилын хэтийн бүсээс гадна орших;

2.7.2.тухайн суурин газрын уур амьсгалын төлөв байдалд сөрөг нөлөөгүй буюу салхины чигийн доод хэсэгт

2.7.3. хүрээлэн буй орчин, хөрсний үржил шим, геологи, газар зүйн тогтоц  нь судлагдсан байх;

2.7.4.зам, шугам сүлжээний зориулалтаар ашиглагдахгүй газар байх;

2.7.5.газрын гадаргын болон гүний усны нөөц бүхий газраас ангид байх;

2.7.6.түүх, соёлийн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газартай давхцаагүй байх;

2.7.7.сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр аж ахуйн эдэлбэрийн зохиулалтаар ашиглахаар хуваарилагдсан газраас ангид байх;

2.7.8.хаягдлын эх үүсвэрт аль болох ойр байх;

2.7.9. .........................................................................................................

2.8.Төвлөрсөн цэг, байгууламж байгуулахаар сонгосон газарт үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.

2.9. Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаанд болон төвлөрсөн цэг, байгууламжид тавих шаардлагад Хог хаягдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг, төвлөрсөн цэгт хог хаягдлыг булшлах, ландфиллыг хаахад Хог хаягдлын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлийг баримтална.

2.10.Төвлөрсөн цэг, байгууламжийн ажлын дэглэм, цагийн хуваарийг сумын Засаг даргаар баталгаажуулан мөрдөнө

2.11.Төвлөрсөн цэг, байгууламжийн эргэн тойронд 500 м-ийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоож, уг бүсэд хүн ам оршин суух, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, хог хаягдал булшлах, устгах, сэргээн ашиглах зориулалтаас бусад барилга, байгууламж барих зэрэг аливаа үйл ажиллагаа  явуулахыг хориглоно.

2.12. .......................................................................................................................

Гурав. Хог хаягдал булшлах, устгах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэх

аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага

3.1. Хог хаягдал булшлах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараах хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүлээн авч хүрээлэн буй орчинд халгүй аргаар булшлах, устгах үйл ажиллагаа явуулна.

3.1.1.Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, цехээс үлдсэн үлдэгдэл;

3.1.2. Аюултай, халдвартай хог хаягдал, шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдалаас бусад энгийн хог хаягдал

 3.1.3.Бусад зөвшөөрөгдсөн хог хаягдал;

3.2.Хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь төвлөрсөн цэг, байгууламжийн үйл ажиллагааг эрхлэн зохицуулах үүрэг бүхий орон тооны зохицуулагчтай байна.

3.3.Төвлөрсөн цэг, байгууламжийн ажиллах цагийн хуваарь, уг цэгт хүлээн авахгүй хог хаягдлын жагсаалт, шаардлагатай утасны дугаар, хог хаягдал хүлээн авахтай холбогдолтой мэдээллүүдийг оруулсан дүрэмтэй байна.

3.4.Төвлөрсөн цэг, байгууламжид ажиллах ажилчдыг сургаж, дадлагажуулсан байх бөгөөд ажилчид тус бүрийн ажил үүргийн хуваар, чиглэлийг заасан ажлын байрны тодорхойлолттой байна.

3.5. Төвлөрсөн цэг, байгууламжид шаардлагатай техник, багаж, хэрэгсэлтэй байна.

           

3.6.Хог хаягдал булах, зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгт ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах асуудлыг бүрэн хариуцана.             

  3.7. Хог хаягдлыг сэргээн ашиглах аж ахуйн нэгж, байгууллага нь байгальд халгүй аргаар үйл ажиллагаа явуулна.

3.8. ........................................................................................................................

Дөрөв. Хяналт, шинжилгээ

4.1.Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд тус үйл ажиллагааг эрхлэгч дотоод хяналтыг байнга хийнэ.

4.2. Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасаны дагуу хэрэгжүүлнэ.

4.3. Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны шинжилгээг тусгайлан тогтсон газраас зургаан сард нэг удаа, бактерийн шинжилгээг гурван сард нэг удаа хийлгэнэ.

 

 

------оОо------

 

 

 

Мэдээ оруулсан : 2018-01-31 11:56:31
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.