Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Журмын төсөлд саналаа өгнө үү

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ /төсөл/

Нэг.Нийтлэг үндэслэл

          1.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах бүхийл үйл ажиллагаанд тавих  хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд хог хаягдлын талаар мэдлэг боловсрол олгох, хог хаягдлын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бүх шатны Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа, хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтанд туслах үүрэг бүхий хог хаягдлын олон нийтийн байцаагч/цаашид олон нийтийн байцаагч гэх/ ажиллуулах, мөнгөн урамшуулал олгохтой холбогдон үүссэн харилцааг энэхүү журмаар зохицуулна.

          1.2. Олон нийтийн байцаагчийг аймгийн төвийн баг тус бүрт нэг, сумын төв болон тосгон бүрт нэг хүнийг томилно.

1.3. Хог хаягдлын олон нийтийн байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хог хаягдлын талаарх хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, энэ журмыг дагаж мөрдөнө.

          1.3.

Хоёр. Олон нийтийн байцаагч томилох

2.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан багийн Засаг дарга болон БОХУБ-аас санал авсаны үндсэнд сумын Засаг дарга томилж, чөлөөлнө.

2.2.Хог хаягдлын олон нийтийн байцаагчаар олон нийтийн цагдаа, идэвхтэн байгаль хамгаалагчийг томилж болох бөгөөд энэ журамд заасан болон Олон нийтийн цагдаагийн ажилтаны дүрэм, Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай журамд заасан эрх үүргийг давхар эдлэнэ.

2.3.Олон нийтийн байцаагчаар дараахи шаардлагыг хангасан хүнийг томилно.

                     2.3.1.Ял шийтгүүлж байгаагүй, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх;

                     2.3.2.Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой;

                     2.3.3.Тухайн нутгийн оршин суугч байх;

2.3.4.Эрх зүйн зохих мэдлэгтэй байх;

2.3.5.Хүнд хууль ёсны шаардлага тавих чадвартай байх;

2.3.6 ...................................................................

2.4.Олон нийтийн байцаагчийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

2.4.1.Хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байх

2.4.2.Аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд

2.4.3. Байгуулсан гэрээг 2 удаа дараалан дүгнүүлээгүй болон 2 улирал хангалтгүй дүгнүүлсэн тохиолдолд

2.4.4. Гэрээний хугацаа дуусч жилийн ажлаа хангалтгүй дүгнүүлсэн бол

2.4.5.  ............................................................................................

Гурав. Олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг

3.1.Олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан дараах эрхийг эдлэнэ.

3.1.1. хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн талаар багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаад мэдээлэх, хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;

3.1.2.хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

3.2.Олон нийтийн байцаагч нь дараах үүргийг хүлээнэ.

3.2.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

3.2.2.Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардах

3.2.3. Иргэд, олон нийтэд Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах болон хог хаягдлын талаар боловсрол олгох  

3.2.4. Хог хаягдлыг бууруулах аливаа үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа, хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтанд туслах, хамтран ажиллах

3.2.5.Хариуцсан нутаг дэвсгэртээ хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих

3.2.6.Ажлын тайланг сар, улирал, жилээр гаргаж, сумын ЗДТГ-т болон хариуцсан багийн иргэдэд тайлагнаж ажиллах

3.2.7. ............................................................................................................

3.2.3. .........................................................................................................

Дөрөв.Олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулах, гэрээг дүгнэх

          4.1.Олон нийтийн байцаагчид тавих 2.3-д заасан шаардлагыг хангаж, томилогдсон иргэнтэй  гэрээ байгуулна. 

          4.2.Гэрээг жилийн хугацаатай байгуулж, улирал бүр сумын Засаг дарга 0-100 оноогоор дүгнэж, дараагийн улиралд авах урамшууллын хэмжээг тогтооно.

4.3.Гэрээнд 3.2-т заасан үүрэгт ажлуудыг оруулах бөгөөд сумын ЗДТГ-аас санал оруулж болно.

           4.4.Гэрээний хугацаа дуусахад бүтэн жилийн ажлыг дүгнэж, дараа онд гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ.

          4.5.Олон нийтийн байцаагч нь жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг сумын Засаг даргад хүргүүлнэ.

4.6. .......................................................................................................................

          Тав. Олон нийтийн байцаагчид  урамшуулал олгох

           5.1. Сумын Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.14-д заасаны дагуу ажиллах хог хаягдлын олон нийтийн байцаагчийн урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулан, зарцуулалтад хяналт тавина.

5.2. Олон нийтийн байцаагчийн ажлын үр дүнг үндэслэн сар бүр урамшуулал олгоно.

5.3.Урамшууллын хэмжээг улирал бүр тогтоох бөгөөд өмнөх улиралын үнэлгээг харгалзан үзэж дараах байдлаар урамшуулна.

5.3.1. Өмнөх улиралд 0-50 оноо авсан бол урамшуулал олгохгүй

5.3.2. Өмнөх улиралд 50-60 оноо авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар

5.3.3. Өмнөх улиралд 60-70 оноо авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувиар

5.3.4. Өмнөх улиралд 70-80 оноо авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 70 хувиар

5.3.5. Өмнөх улиралд 80-90 оноо авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 80 хувиар

5.3.6. Өмнөх улиралд 90-100 оноо авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 90-100 хувиар тус тус тооцож урамшуулал олгоно.

5.4. ................................................................................................................

Зургаа. Бусад

6.1. Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн зөрчил илрүүлсэн, зөрчсөн тухай мэдээлэл өгсөн олон нийтийн байцаагчид Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт заасаны дагуу зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.

6.2. 6.1-д заасан урамшууллыг олон нийтийн байцаагчид олгох сарын урамшуулалаас хасаж тооцохгүй, тусад нь олгоно.

6.3. Олон нийтийн байцаагч нь сумын Засаг даргын томилсон үнэмэлэх хэрэглэж болно.

6.4.  .........................................................................................

6.5. ..........................................................................................

 

 

         

 

---оОо---

 

Мэдээ оруулсан : 2018-01-31 11:52:13
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.