Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
БОАЖГ-7 ХОНОГИЙН МЭДЭЭ

         ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

                                                            7 ХОНОГИЙН МЭДЭЭ

 

Тус газар нь 2016 оны 09 сарын 03-аас 2016 оны 09 сарын 09-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд:

 

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүйсийн говь- Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги хамтран хууль бус агнуур, хориглосон хугацаанд ангийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хууль бус худалдаалалтанд эргүүл хяналт шалгалтаар Бигэр, Чандмань, Эрдэнэ,Цогт, Цээл, Алтай, Бугат, Тонхил, Дарив сумдад, хууль бус мод бэлтгэл, ойн сангийн өөрчлөлт, ойн дагалдах баялаг ашиглалтанд эргүүл хяналт шалгалтаар Есөнбулаг, Жаргалан, Халиун, Шарга, Тайшир, Баян-Уул, Дэлгэр, Гуулин тосгон зэрэг сумдад ажиллаж байна.
  2. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  2016.08.16-ны өдрийн 47-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын болон хууль бус гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаатай танилцах ажлаар Есөнбулаг, Бигэр, Тайшир сумдад ажиллалаа.
  3. Аймгийн аялал жуулчлалын салбарын нэгдсэн мэдээлэл болох жуулчны бааз, гэр буудал, амралтын газар, рашаан сувилал,зочид буудлын талаарх мэдээллүүдийг, орон тоогоор ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын дэлгэрэнгүй судалгааг тус тус гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүллээ.
  4. Байгалийн нөөц баялаг- газрын нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар 2017-2020 онд  хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын саналыг Хөгжлийн бодлогын хэлтэст өглөө.
  5. Хууль бус ашигт малтмал олборлох болон ангийн хэргийн талаарх үнэлгээний дүгнэлт албан бичгийг Цагдаагийн газарт хүргүүллээ.
  6. Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэн, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн жижиг төслүүдтэй хамтран Байгаль орчныг хамгаалах ТББ-ыг чиглүүлэгч бэлтгэх сургалт 2016.09.05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж тус газрын усны асуудал, ТББ болон нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн Б.Содмаа оролцож байна.

 

2016ОНЫ 9 САРЫН 10-ААС 2016 ОНЫ 9 САРЫН 16-НЫ ХООРОНД

ХИЙХ  7 ХОНОГИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  1. “Говийн 6 “ ховор амьтныг сурталчилах замаар экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулах цаашид үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор 2016.09.15-16-ны өдрүүдэд Говийн Их ДЦГ-ын Б хэсгийн Тахийн талд зохион байгуулагдах “Говийн 6“ арга хэмжээнд оролцохоор бэлтгэл ажлыг хангах

                                                  

 

 

Мэдээ оруулсан : 2016-09-09 16:21:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.